Хуучирсан мэдээ: 2011.03.12-нд нийтлэгдсэн

Нүдэнд учир бий


Нүд бол гавлын ясны гадна байрладаг, уураг тархины нэгэн үргэлжлэл. Нүдний торлог бүрхэвч хар ба цагаан өнгийг хүлээж авдаг 130 сая, өнгөт дүрсийг хүлээж авах долоон сая мэдрэгчтэй. Х хромосом эдгээр өнгөт мэдрэгчүүдээр хүнийг хангаж байдаг. Гэтэл эмэгтэй хүнд хоёр Х хромосом бий. Үүнийхээ тусламжтай тэд эрчүүдийг бодвол илүү мэдрэмжтэй, ажигч гярхай байдаг байх нь. Хэрэв ажигласан бол хүүхнүүд ямар нэг өнгийг дүрслэхдээ эрчүүдээс хамаагүй олон янзаар, илүү нарийвчлалтайгаар ярьдаг. Эрчүүд ерөнхий суурь өнгийг голдуу хэрэглэдэг. Улаан, хар, хөх зэргээр тэд тоймлон дүрсэлдэг бол хүүхнүүд усан ягаан, зөөлөн бор шаргал, хөх саарал гэх мэтээр илүү нарийвчлан уран зураг шиг л дүрсэлнэ. Хүний нүд бусад амьтны нүдтэй харьцуулахад хамаагүй их цагаантай. Тэр цагаан хэсгийн тусламжтай хүний нүд чөлөөтэй хөдлөх бөгөөд энэ нь нүүр тулсан харилцаанд чухал үүрэгтэй. Эмэгтэй хүний нүдний цагаан эрчүүдийнхээс их. Үүгээрээ дамжуулан орчин тойрноосоо хамаагүй их мэдээллийг цуглуулан хүлээж авдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж