Перуд онц байдал зарлав

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

Перуд онц байдал зарлав

Перу улсын ерөнхийлөгч Ольянта Хумала тус орны хойд хэсэгт онц байдал тогтоов. Алт олборлох томоохон уурхай байгуулж байгаа нь олон нийтийн эсэргүүцэл дэгдээд байгаа. Кахамарка бүсэд 60 хоногийн онц байдал тогтоожээ.

Америкийн “Newmont” компани нийтдээ 4,8 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн хөтөлбөрөө тус бүсийн оршин суугчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсны улмаас зогсоожээ. Оршин суугчид нь ундны усны хангамжид сүйрэл учруулна гэж эсэргүүцэж байгаа юм.

    

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж