“Грийн Бей Пакерс” плей-оффын эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

“Грийн Бей Пакерс” плей-оффын эрхээ авлаа

Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн цомыг хамгаалагч “Грийн Бей Пакерс” баг шинэ улирал эхэлснээс хойш нэг ч хожигдол амсаагүй байгаа. Дараалан 11 ялалт байгуулаад байсан тэд өчигдөр “Нью-Йорк Жайантс” багтай туллаа. Сүүлийн гурван тоглолтдоо дараалан ялагдсан “Жайантс” 67 яардаас эхний тачдауныг хийж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулжээ. Эли Маннингийн дамжуулалтыг энэ удаад Травис Бекум хүлээн авчээ. Тоглолтыг ийнхүү эрч хүчтэй эхлүүлсэн “Жайантс” эхний хагасын сүүлчийн минут хүртэл тэргүүллээ хадгалж чаджээ. Харин Аарон Рожерсийн дамжуулалтыг Доналд Драйвэр 13 яардаас хүлээн авч, тачдаун хийхэд тэдний тэргүүлэл алдагдаж, 21-17 харьцаатай “Грийн Бей” хошуучлах болсон. Дөрөвдүгээр үеийн тав дахь минутад талбайн эзэд 50 яардаас цохилт гүйцэтгэж, оноог 28-27 болгон ойртуулсан. Үүнээс долоон минутын дараа буюу тоглолт цаг дуусахаас гурван минутын өмнө Рожерс, Драйвэр нарын хослол дахин амжилттай болж оноог 35-27-гоор “Грийн Бей” хошуучлах болжээ. Гэсэн ч “Жайантс”-ын довтолгооны шугам ердөө хоёр минутын дотор 100 яард газрыг тачдаун хийж, улмаар довтолгооны хоёр дахь боломжоо ашиглан хоёр оноог авснаар онооны харьцааг 35-35 болгон тэнцүүлжээ. Хөгжөөн дэмжигчид энэ үед бүгд суудлаасаа боссон байлаа. Харамсалтай нь, тэдний энэ хичээл зүтгэл талаар болсон юм. Цаг дуусахтай зэрэгцэн хийсэн Мэйсон Кросбигийн цохилт амжилттай болсноор гурван оноог багтаа авчирч, улмаар “Грийн Бей Пакерс” баг 38:35 харьцаатай ялалт байгуулж, 12 хожил нэг ч хожигдолгүйгээр плей-оффын эрхээ авлаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж