С.Жамъянхорлоо агсны нэрэмжит тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

С.Жамъянхорлоо агсны нэрэмжит тэмцээн болов

Жүдо бөхийн спортын мастер, аймгийн арслан С.Жамъянхорлоо агсны нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн өнгөрөгч амралтын өдөр Дархан-Уул аймагт боллоо. Монголын жүдо бөхийн холбоо, Дархан-Уул аймгийн жүдо бөхийн холбоо, “Сүхбаатар хөгжил сан”-гаас хамтран зохион байгуулсан тус тэмцээнд хот, хөдөөгийн 11 байгууллагын 450 гаруй өсвөрийн тамирчин оролцжээ.

Тэмцээний шилдэг бөхөөр хөвгүүдийн 55 кг-д аваргалсан “Женко” клубын тамирчин Г.Баттулга, охидын 32 кг-ын жинд түрүүлсэн Дархан-Уул аймгийн Л.Отгончимэг нар шалгарсан бол шилдэг шүүгчээр Улсын шүүгч Б.Батдорж тодорчээ.

Тэмцээний аваргуудыг танилцуулъя:

Эрэгтэй 27 кг: Б.Жавхлантөгс /Тэмүүжин/
30 кг: Д.Бүхчулуун /Дархан-Уул/
34 кг: О.Шинэбаяр /Тэмүүжин/
38 кг: Б.Мягмардорж /ОБЕГ/
42 кг: н.Цэрэндэжид /Аварга/
55 кг: Г.Баттулга /Женко/
60 кг: Д.Бямбасүрэн /БТСДуС/
66 кг: Г.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/
-73 кг: Г.Алтанбагана /Тэмүүжин/
+73 кг: Б.Серик /ОБЕГ/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж