
Булган аймгийн шүүхийн залуучуудын зөвлөлөөс нийт шүүгч ажилчдын дунд “Монгол хүн” нэртэй өдөрлөгийг зохион байгуулжээ. Монгол ёс заншлаа дээдлэх, үндэсний уламжлалаа өвлөн сахих, амьдрал ахуйдаа хэвшүүлэх хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлэл бүрдүүлэхэд чиглэсэн энэ арга хэмжээнд тус байгууллагын “Эв эе”, “Монгол ёс”, “Хүрэл тулга”, ” Монголжингоо” багууд өрсөлдөн мэндчилгээ дэвшүүлэн үндэсний хоол, монгол хувцсаа ёс жаягаар нь өмсөх, уламжлалт аялгуу, бүжгээр өрсөлдлөө. Өрсөлдөөн наргиантай болсон тэдгээр арга хэмжээний дүнгээр “Хүрэл тулга” багийнхан тэргүүлж, “Эв эе” багийн удаалжээ. Мөн монгол уламжлалыг хадгалсан хамгийн төгс хувцаслалтаараа сум дундын шүүхийн шүүгч С.Цэрэнханд, мэдээллийн технологийн мэргэжилтэн С.Мижиддорж нар бусдаасаа онцгойрсон байна.
А.Зул