“Сарьсан багваахай”-тай танилцаарай!

Хуучирсан мэдээ: 2011.12.06-нд нийтлэгдсэн

“Сарьсан багваахай”-тай танилцаарай!

Дэлхийн шилдэг хошин дуурийг ирэх бямба гаригт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тоглох гэж байна.  Австрийн хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” оперетта нь анх Австри улсын Вена хотноо 1874 онд тоглож байжээ. Энэхүү оператта нь өнөөг хүртэл Венийн хошин дуурийн оргил хэмээн тооцогдож байна.  Монголын сонгодог урлагийн тайзнаа анх 2009 оны зургадугаар сарын 19-ны өдөр тоглож байв. Тус оператта нь дуурийн урлагийн хөнгөн төрөл бөгөөд зохиолын хувьд сонирхолтой, үзэгчдэд хялбар хүрч ойлгогддог учраас бусад дууриас онцлог юм. Энд XIX үеийн нэгэн гэр бүлийн амьдралыг харуулдаг ба эхнэр нь нөхрөө хуурч, нууц амрагтай болж, эцэст нь хууран мэхлэлт илэрдэг тухай өгүүлдэг.

Энэ сарын 10-нд тоглох И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн гол дүрд Габриел Айзенштайн Ч.Түмэндэмбэрэл, Розалинда /Айзенштайны эхнэр/ -С.Мөнгөнцэцэг, Франк /шоронгийн дарга /-Э.Бумхүү, Орловский /ханхүү/-Р.Доржхорлоо, Альфред /Орловскийн дууны багш/-Б.Гомбо-Очир, Фальк /шонхор/ нотариат – А.Сайнбаяр, Блинд, /гацаа/ өмгөөлөгч –М.Даваадорж, Адель /Розалиндагийн зарц /-Н.Туяа, Ида/Аделийн эгч/-Б.Урангоо, Фрош /мэлхий/ шүүхийн албат-Ч.Чинзориг, Иван /ханхүүгийн зарц/ -О.Батбаатар нар тус тус тоглох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж