Гбагбог Гаагийн шүүхэд дуудав

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Гбагбог Гаагийн шүүхэд дуудав

Зааны ясан эрэг улсын Ерөнхийлөгч асан Гбагбог Гааг дахь Олон улсын шүүхийн өмнө шүүх гэж байна. Гбагбог өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсгэж, аллага, хүчирхийлэл явуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. 2010 оны арваннэгдүгээр сард болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй Гбагбо бослого үймээн дэгдээснээс болж 3000 гаруй хүн амиа алдсан. Гбагбо Олон улсын шүүхэд дуудагдаж буй Зааны ясан эрэг улсын эхний өндөр албан тушаалтан хүн юм байна. Тэрбээр өөрт нь тулгасан хэргийг үгүйсгэж байгаа ч Олон улсын шүүхийн яллагчид түүнд ял төлөвлөсөн байгаа гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Зааны ясан эрэг улсад гэрийн хорионд байсан Гбагбог өнгөрсөн долоо хоногт Гаагад авчирсан  байна. Харин түүнийг дэмжигчид энэ явдлыг улс төрийн зохион байгуулалттай хүн хулгайлах хэрэг гэж үзэж байгаа юм байна.  66 настай Гбагбог Олон улсын шүүхийн цагдан хорин төвд хорьж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж