Хятадад “нийгмийн менежмент”-ийг сайжруулахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Хятадад “нийгмийн менежмент”-ийг сайжруулахыг уриалав

Хятадын аюулаас хамгаалах албаны дарга эдийн засгийн бууралтаас шалтгаалан нийгэмд эмх замбараагүй байдал үүсч болзошгүйг эрх баригчдад анхааруулсан гэнэ. Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан мужийн эрх баригчдад “нийгмийн менежмент”-ийг сайжруулахыг уриалжээ. Учир нь сүүлийн үед Хятадад ажилчид үймээн, эмх замбараагүй байдал үүсгэх тохиолдол газар авч байгаа ажээ. Ажиглагчид үүнийг олон нийтийг хамарсан бослого, үймээний эхний шинж тэмдэг гэж болгоомжилж байгаа юм байна. Өсч байсан эдийн засгийн үзүүлэлтүүд буурч эхэлсэн нь нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж эхэлсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Шанхай дахь Сингапурын цахилгаан үйлдвэрлэгч “Hi-P” компанийн ажилчид ажил хаялт зарласан.  Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн зургадугаар сараас есдүгээр сарын хооронд ердөө 9.1 хувьтай гарсан нь сүүлийн хоёр жилийн хамгийн бага үзүүлэлт юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж