Төсвийн хуульд хориг тавиулахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Төсвийн хуульд хориг тавиулахыг хүсч байна

Цалингийн нэмэгдлийн хугацааг наашлуулахыг шаардаж буй багш нарын төлөөлөл өнгөрсөн пүрэв гаригт МҮЭСТО-д хуралдаж, Түр хороо байгуулсан билээ. Сургууль, цэцэрлэгийн үйлдвэрчний хорооны дарга, төлөөлөгчдөөс бүрдсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй Түр хорооныхон баасан гаригт хуралдаж, цалинг оноос өмнө нэмэгдүүлэх тэмцлээ цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар ярилцсан байна. Улмаар тэд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ баасан гаригт уламжилсан бөгөөд УИХ-аас баталсан Төсвийн тухай хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс хүсч байгаа юм. Ямартай ч өнгөрөгч баасан  гаригт байгуулагдсан Түр хорооныхон ирэх долоо хоногт хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар бэлтгэж эхэлсэн гэх мэдээллийг өнөөдөр өглөө.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж