Укагийн бас нэгэн авьяас

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Укагийн бас нэгэн авьяас

“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укаг олон талын авьяастайг олон хүн магтдаг. Мэдээж тэр дуучин, одоо бүр дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж байгаа. Бас тэр давгүй жүжигчин гэдгээ “Франц үнсэлт” киноны захирал хатагтай дүрээр үзэгчдэд харуулсан бол чамлахааргүй стилист гэдгээ “Бидний дурлал” цомгийн өнгө төрхөөр баталсан.Тэгвэл дуучин бүсгүйн бас нэгэн авьяас илэрсэн нь загвар өмсөгч. Тэрбээр жил бүрийн “Улаанбаатар-Загварын долоо хоног”-т оролцож, “Урлах эрдэм” дээд сургуулийн чадварлаг загвар зохион бүтээгчдийн урласан даашинзыг өмсч, тайзнаа алхдаг уламжлалтай. Дуучин бүсгүй тайзнаа өөртөө итгэлтэй, бусад загвар өмсөгчдөөс дутахааргүй хувцсаа амилуулж чаддаг хэмээн загварынхнаас өндөр үнэмлэмж авсан удаатай. Өөрөө загвар зохиох дуртай, давгүй стилист болоод ч тэр үү загварын тайз түүнд илүүтэй зохиж байх шиг.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж