Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.05-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН /2011.12.05/:

 

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулиудын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
  • Зээлийн батлан даалтын сангийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
  • Газрын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Шүүхийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “А” танхимд;
  • Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Я.Батсуурь нараас өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын (2) төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Б” танхимд;
  • Төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд;
  • Монгол Улсын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /багц хууль/-ийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд тус тус хуралдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж