Жой Байден Сирийн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

Жой Байден Сирийн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардав

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадад үнэнч цэргүүд болон түүний дэглэмийг эсэргүүцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас өнгөрсөн долоо хоногт 23 хүн амиа алджээ. НҮБ-ын шинжээчид Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг нухчин дарсны улмаас 4,000 гаруй хүн амиа алдсан гэж таамаглаж байна. Сири улсыг Араб лигээс хассаны дараа Персийн булангийн гишүүн орнууд тус улсын эрх баригчдад гал зогсоох эцсийн хугацааг өнөөдрөөр хязгаарлаж байгаа юм. Сирид өрнөж буй улс төрийн хямрал иргэний дайны ирмэг дээр ирээд буйг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жой Байден анхааруулж, Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаарджээ. Станбулд айлчлал хийж яваа тэрбээр Сирид үүсээд буй нөхцөл байдлыг “цуст дарангуйлал” гэж тодорхойлсон байна. Сирийн эрх баригчид гадаадын сэтгүүлчдийг тус улсад нэвтрэхийг хориглосон тул нөхцөл байдал ямар байгааг таамаглах аргагүй байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж