Н.Алтанхуяг, Д.Батбаяр нар СХД-ээр аялав

Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг, Д.Батбаяр нар СХД-ээр аялав

УИХ-ын гишүүн Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Кекүшюзан Д.Батбаяр нар өнгөрсөн тавдах өдрөөс бүтэн сайн өдрүүдэд тойргынхоо иргэд сонгогчидтой уулзлаа. Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга н.Болд болон дүүргийн газрын алба, хот тохижолт, цахилгаан, тээвэр, болон цагдаагийн хэлтэс, хорооны Засаг дарга нар оролцож иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөв.

Гурван өдөр үргэлжилж 11-н хорооны иргэд оролцсон тус уулзалтад 3000 орчим иргэд оролцсон нь  жил бүрийн намар иргэд сонгогчидтойгоо уулзаж хийсэн ажлаа тайлагнадаг эрхэм гишүүдийн уулзалт энэ жил илүү өргөн хүрээг хамарч буйг илтгэв.  Хоёр гишүүний хувьд өнгөрсөн жил 68-н бодит ажлыг хийж тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гишүүдээр тодорч байсан. Харин энэ жил гишүүдийн хийсэн ажил ч тэр хөрөнгө оруулалт ч хоёр дахин нэмэгдэж 116 бүтээн байгуулалт хийжээ. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ч бусад тойргоос илүү олон  бүтээн байгуулалт өрнөж иргэдийн хувьд ая тухтай амьдрах нөхцөл боломж бага боловч дээшилсэн он жилүүд байлаа хэмээн дүгнэж буй. Гэвч нийслэлийн хамгийн олон хүн амтай тус дүүрэгт зовлон мундахгүй байгааг иргэд эрхэм гишүүдэд учирлав. Мөн их ч зүйлийг хийж байна гэхдээ 32, 22 болон мал бордохын 300 айлын тог цахилгаан хүнд байна. Зарим нэг нь гэрэлгүй, гэрэлтэй нэг нь тогноос өөр зүйл залгаж болдоггүй, газраа хувьчилж авах гэхээр шинэ хот төлөвлөлтөнд орсон гээд өгдөггүй гэхчилэн бэрхшээл бийг ч дуулгалаа. Бүүр зарим нэг нь хогоо цэвэрлэдэггүй, ачдаггүй гэхчилэн эрхэм гишүүдээс хамааралтай биш ч  гишүүдийнхээ барааг харсан дээр хороон дарга, дүүргийн удирдлагуудыг ховлоод авья гэсэн шиг зовлонгоо тоочих ньч энүүхэнд байлаа.

Ямартай ч улсын чанартай бодлого шийдвэрээ ч танилцуулж, дүүрэгт хороон дээр цаашид хийх ажлын талаар иргэдтэйгээ санал солилцож, дүүрэг дээр шийдэх асуудалд үүрэг даалгаврыг өгч,  зовлон бэрхшээл учирсан ганц нэг хүнийх нь асуудлыг хувьчилан уулзаж шийдэж явсан эрхэм гишүүд амралтын өдрүүдээр шөнө дөл хүртэл уулзалт хийсэн ч цаана нь ахиад 24 хороо үлдсэн тул ирэх амралтын өдрүүдэд үлдсэн уулзалтаа хийхээр тов тогтоожээ. Амралтын өдрүүдээ дүүргээрээ аялж өнгөрөөсөн эрхэм гишүүдийн аялал энэ маягаар шинэ жилтэй золгох янзтай.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж