Том Круз Таж Махалыг бишрэв

Хуучирсан мэдээ: 2011.12.04-нд нийтлэгдсэн

Том Круз Таж Махалыг бишрэв

“Биелэгдэшгүй даалгавар” хүлээж авахаас айдаггүй Холливудын домог жүжигчин Том Круз толгой эргэм мөнгөөр бүтсэн киноныхоо дөрөвдэх ангид тоглосон гэнэ. Том Круз “Биелэгдэшгүй даалгавар-Хуурамч протокол” киноны дэлхийн нээлтэд оролцохоор Энэтхэгт очжээ. Тэрбээр хүний гараар бүтсэн дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Таж Махал сүмийг үзэж, шүтэн бишрэгчидтэй зургаа даруулсан гэнэ. Бүх амьдралынхаа турш Энэтхэгт очиж үзэхийг мөрөөдөж байсан Том Крузд энэ аялал өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Болливудын жүжигчид ч түүнийг халуун дотноор хүлээн авсан байна. Кинонд тагнуулч Этан Хантыг Москвад нууц ажиллагаа явуулах үеэр террористууд Кремлийг дэлбэлнэ. ОХУ-ын Засгийн газар үүнийг зарлаагүй дайн гэж ойлгоход Америкийн Засгийн газар “Биелэгдэшгүй даалгавар”-ыг цуцална. Харин шилдэг тагнуул Этан Хант урвагчийг илчлэхээр шоронгоос оргож байгаа тухай өгүүлдэг байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж