Цагдаа нар болон FAA ажилтнууд агуулахад ирээд, цилиндрүүд тэнгэрээс унасан гэхэд бүгдээрээ эргэлзээгүй юм. Эхлээд эдгээр цилиндрийг онгоцны эд анги гэж таамаглаж байсан ч дараа нь энэ таамаглал үндэсгүй гэж үзжээ. Түүнчлэн цилиндрүүд сансраас унасан байж магад гэж таамагласан ч сансрын хог хаягдал дэлхийд хүрэлгүй агаар мандалд шатдаг юм.
Цагдаагийн ахмад Жон Рожерс хэлэхдээ одоогоор энэ цилиндрүүд юу болохыг хэлж чадахгүй, зөвхөн таамаг дэвшүүлж байна. Дээвэр цоолсныг бодоход энэ биетүүд асар хурдтай унасан гэжээ.
Дашрамд, АНУ-ын NASA хиймэл дагуулын зарим эд анги Аргентин улсад унаж байсан юм. Буэнос-Айрес хотоос холгүй тэнгэрээс галт бөмбөлөг байшин дээр унаж шатсан гэж гэрчүүд ярьжээ. Үүний улмаас нэг хүн нас барж, зургаан хүн бэртсэн аж.
Мөн Грузин улсын нутаг дэвсгэрт нэгэн айлын хашаанд NASA хиймэл дагуулын эд ангийн хэлтэрхийнүүд унасан байхыг гэр бүлийн гишүүд цуглуулж, Грузины Байгаль хамгаалах яаманд аваачиж өгч байсан удаатай гэнэ.