Хордлого авсан хүүхдүүд эмнэлгээс гараагүй байна

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Хордлого авсан хүүхдүүд эмнэлгээс гараагүй байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургуулийн хүүхдүүд өчигдөр хордлоо гэсэн мэдээллийн дагуу тус сургууль болон халдвартын эмнэлэгт хэвтэн эмчүүлж буй хүүхдүүдийн биеийн байдлын талаар бид мэдээлсэн билээ. Тус сургуулийн хүүхдүүдийн үдийн цайнд өгсөн “Монсүү” компанийн кальцитай сүүнд хордсон 11 хүүхдийн биеийн байдал ямар байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч Ч.Уртнасангаас тодруулахад “Тус сургуулиас өчигдрийн байдлаар хордлого авсан 11 хүүхэд эмнэлэгт хүргэгдэн ирж, эмчилгээнд орсон. Өнөөдрийн байдлаар нэмэгдэж ирсэн хүүхэд одоогоор алга. Эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдал хэвийн болж, эмчилгээг үргэлжлүүлж байна. Хордсон бүтээгдэхүүнээс дээж авч, лабориторийн шинжилгээнд өгсөн байгаа” гэсэн хариултыг өглөө.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж