Йоко Оно хатан хааны сонголтыг магтав

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Йоко Оно хатан хааны сонголтыг магтав

Английн хатан хаан II Элизабет домогт “Битлз” хамтлаг төрсөн Ливерфуль хотын музейг нээжээ. Ливерфулийн музейн нээлтийн бас нэгэн хүндтэй зочин нь “Битлз” хамтлагийн ахлагч Жонн Ленноны эхнэр Йоко Оно байсан гэнэ. Музейг нээхэд гол танхимд  цугларсан олон хатан хаан Элизабет, Йоко Оно нарын уулзалтыг харахаар тэсэн ядан хүлээж байжээ. Хоёр хатагтай олон зочдын өмнө гар барин мэндчилсэн нь нээлтийн хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон гэнэ. Хатан хаан бургунд дарсны өнгөтэй улаан хүрэм, малгай хослуулсан бол Йоко Оно дэгжин хар хослол, малгайгаар гоёсон байжээ. Йоко Оно хатан хааны сонголтыг биширч, толиотой сайхан харагдаж байгааг нь магтаж амжсэн гэнэ. Ливерфулийн музейг үзэхээр Нью Йоркоос нисч ирсэн Йоко Оног Нью Брайтонд онгоцноос буухад хэдэн зуун хүн хүлээн авсан ажээ. Йоко тэндээс ягаан Бентли хөлөглөн музейн нээлтэд очжээ. Хатан хаантай уулзсаны дараа Йоко Оно “Хатан хаантай уулзахад дандаа л ийм таатай байх юм” гэсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж