хэмээх ерэн жилийн түүхтэй нам “шинэчлэл” дор нэрээ сольж, МАН болсноос
хойш тэдний араас нэгэн айдас дагах болсон нь МАХН хэмээх Н.Энхбаярын
нам юм. МАХН-ын орон зайг МАН-тай булаалдаж яваа МАХН нэрээ албан ёсоор
бүртгүүлэхээсээ ч өмнө ах намын рейтингийг хувааж эхэлсэн. Энэ янзаараа
ирэх сонгуулиар МАН-ын саналыг хувааж мэдэх МАХН-тай эвсч оролцох нь эрх
баригч намд ээлтэй гэдэг нь ойлгомжтой болсон юм. Тэгвэл МАН, МАХН
эвсэх нь ч тодорхой болж байх шиг байна. Тус хоёр намын удирдлагуудын
хооронд энэ талаар яриа хэлцэл эхэлсэн, Н.Энхбаяр, С.Батболд нар уг
асуудлаар уулзаж ярилцсан мэдээлэл байна.
Ингэхдээ Н.Энхбаяр
Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг дуудаж уулзсан бөгөөд хоёр нам
эвсч, сонгуульд оролцох тохиолдолд 10 суудлыг МАХН өгөх хувилбар
яригдсан бололтой. Юутай ч олон хүний таамаглаж байсанчлан МАН, МАХН
хамтран нэг хүн болж сонгуульд оролцохоор шамдаж байгаа нь тодорхой аж.
Харин суудлын тоо, хоорондын өгөө аваа нь ямар нөхцөл болзолд хүрэх нь л
хараахан тодорхойгүй гэнэ. Улс төрийн намуудын рейтинг тогтоох
судалгаагаар Ардчилсан нам нэгдүгээрт, МАН хоёрдугаарт, МАХН гурваас
зургадугаарт эрэмбэлэгдэх болсон. Харин МАН, МАХН нэгдсэн тохиолдолд
тэдний саналын хувь АН-ын рейтингээс өндөр болж байгааг олон судалгаа
харуулж буй юм. МАН араасаа дагаж буй МАХН хэмээх айдастайгаа тэврэлдэж
чадвал Ардчилсан намын өмнө маш том сорилт, хана хэрэм босч байна гэсэн
үг.