Их Британи Ираны дипломатуудыг хөөв

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Их Британи Ираны дипломатуудыг хөөв

Их Британи дахь Ираны элчин сайд, дипломатууд өнөөдөр тус улсаас гарахаар болжээ. Тегеран дахь элчин сайдын яаманд халдсаны дараа Их Британийн Гадаад хэргийн Ерөнхий нарийн бичгийн дарга Уильям Гааг Ираны дипломатуудыг тус улсаас өнөөдөр 14.00 гэхэд гарч явахыг шаарджээ. Өнгөрсөн пүрэв гаригт цөмийн хөтөлбөрийг нь эсэргүүцэж хориг тавьсанд хилэгнэсэн Ираны их сургуулийн оюутнууд Тегеран дахь Их Британийн элчин сайдын яаманд халдаж, төрийн далбааг нь шатаасан юм. Их Британи Ираны эсрэг хориг тавихад тус улсын парламент дипломат харилцаандаа цэг тавьсан билээ. Их Британийн Гадаад хэргийн Ерөнхий нарийн бичгийн дарга Уильям Гааг “Их Британитай харилцаагаа тасалсан орны элчин сайдыг бид цаашид энэ оронд байлгахгүй” гэж мэдэгдсэн байна.  Тэрбээр мөн Тегеран дахь элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчөө татах болсноо мэдэгджээ. Герман, Франц, Нидерланд улс Иранд сануулга болгож Тегеран дахь элчин сайдын яамаа түр хаах болсноо зарласан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж