П.Мальдонадо “Williams”-т үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

П.Мальдонадо “Williams”-т үлдэнэ

“Формула нэг”-ийн “Williams” багийн нисгэгч Пастор Мальдонадо 2012 оны улиралд багаа төлөөлөн уралдах болжээ. Харин түүний багийн хамтрагч Рубенс Баррикеллогийн ирээдүй бүрхэг байна. Өдгөө 26 настай Мальдонадо “Их хурд”-д хурд сорьсон анхны жилдээ ердөө ганцхан оноо л авсан, гэхдээ багийн “босс” Сэр Фрэнк Уильямс түүнд итгэл үзүүлж, багтаа үлдээх шийдвэр гаргасан байна. Венесуэль нисгэгч өөрөө ч 2012 оны улиралд амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж