Тоосгоны үйлдвэрт шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Тоосгоны үйлдвэрт шалгалт хийжээ

Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг тоосгоны үйлдвэрүүдэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийслэлийн цагдаагийн газар, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хамтарсан шалгалтыг өнгөрөгч  аравдугаар сард  хийсэн. Шалгалтын дүн болоод шалгалтын мөрөөр авах арга хэмжээний талаар НХХЯ-ны  БХЗГ-ын орлогч дарга С.Дамбий,  МХЕГ-ын Хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Шалгалтад  “Угалзан цамхаг”, “Төгс эрхэс”, “Топ тоосго”, “НК”, “Хун хуа”,  “Хонгда интернейншл”, ”Танлон”, “Хуанлян”,  “Умардын ган”, “Кенже”, “Гэрэлт-Од”, “Хэлэнхуалин”, “Цагаан ташаа”, “Чандман эрхүүд”, “Глобал таун” ХХК-уудын тоосгоны 16 үйлдвэр, “Налгар  түшиг” ХХК-ний цементийн үйлдвэрийн 200 гаруй ажилчид хамрагджээ.

Тоосгоны үйлдвэрийн ажил олгогч нар нь хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн холбогдолтой хууль тогтоомжийг зөвхөн зааварчилгаа өгөх төдийгөөр хэрэгжүүлдэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна.  Мөн эрсдлийн  болон хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийгээгүй, хийж байгаа ажлын онцлогт тохирсон ажлын хувцас хамгаалах хэрэгсэл олгоогүй, өргөх, зөөх тоног төхөөрөмжүүд аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, эргэлдэх хэсэгт хаалт хамгаалалт байхгүй,  тоног төхөөрөмжиндөө аюулгүй ажиллагааны зөвшөөрөл аваагүй, цахилгааны газардуулга хийгээгүй  зэрэг зөрчил олонтаа байсан  талаа ярьлаа. Мөн тоосгоны үйлдвэрийн ажилтнууд тухайн ажлын байранд эрүүл мэндийн хувьд тэнцэх талаар эмнэлгийн байгууллагын дүгнэлтгүй, ажиллах явцад нь эрүүл мэндийн үзлэгт оруулдаггүй, тоостой нөхцөлд ажиллагсдад амьсгалын замын эрхтэнг хамгаалах зориулалтын хэрэгслийг олгодоггүй,  ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгоогүй байжээ.  

Үзлэгийн явцад илэрсэн зөрчил дутагдалтай холбогдуулан “НК” ХХК, “Хуалян” ХХК-уудад “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 141 дүгээр зүйлийн 141.1.15 дахь заалтаар тус бүр 60 мянга, үргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн шалгалтаар албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй хэрэгжүүлсэн тул  “Захиргааны хариуцлагын тухай хууль”-ийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь заалтыг үндэслэн “Хун хуа” “Топ тоосго” ХХК , “Кенже” ХХК-уудыг  тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөрчил дутагдлыг арилгах үүрэг өгсөн байна. Хяналт шалгалтанд хамрагдсан 17 аж ахуйн нэгж байгууллага иргэдийн 90 хүнд холбогдох хууль тогтоомж, стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ярилцлага хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж