
Сайн болсон үзүүлэнгийн дараах 3-н зүйлс яг таг таарсан, тохирсон, нийцсэн байх ёстой.
· Агуулга
· Загвар дизайн
· Хүнд хүргэх
Энэ 3-ын алийг ч орхигдуулж болохгүй. Заавал 3-ууланг нь анхаарах шаардлагатай. Агуулгаа бэлтгэж байхдаа 2 юмуу 3 газарт гол санаануудаа төвлөрүүл. Тэр цэгүүд чинь чамайг удирдан залах болно. Чиний агуулга өөрийн мэдэлгүй эдгээр цэгүүдийг дамжин явах болно. Тийм болохоор гол цэгүүдийг зөв гаргах нь тун чухал юм. Түүнээс гадна агуулга чинь логик сайтай, эмх цэгцтэй, энгийн, товч тодорхой байх ёстой. Чиний илтгэлд суух хүмүүс юуг мэдэхийг хүсэж байна, түүнийг нь л бэлтгэ. Үзүүлэнг сонирхогч нарыг мартаж хэрхэвч болохгүй.
Загвар бол чиний агуулгыг амилуулах хүчит зэвсэг юм. Зүгээр нь нэлийсэн текст бүхий үзүүлэн байвал хичнээн муухай харагдах билээ. Ийм үзүүлэнг сонирхохыг хэн ч хүсэхгүй. Хүмүүс тухайн хүний хөдөлмөр шингэсэн зүйлийг үзэж сонирхох дуртай байдаг. Хэрвээ гурилдах аваас тэд ч чамайг гурилтай чинь цуг хаях болно. Загвар дээр хамгийн түрүүнд анхаарах зүйл бол тод цэвэр гаргацтай текст юм. Нэг слайд буюу хуудас дээр хэт их текст байрлуулах хэрэггүй. Тэртэй тэргүй чиний мэдэлд хичнээн л бол хичнээн слайд байгаа шүү дээ.
Тухайн слайд дээр байгаа текстийг хангалттай унших хэмжээнд байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл текстийн хэмжээ зохистой байх ёстой. Үзэгч хүмүүс текстийг чинь унших гэж зовж байгаа бол их хэцүү байдалтай болно. Дээрээс нь хараа муутай хүмүүс бол бүр ч өнгөрч байгаа нь тэр. Текстийн хэмжээнээс гадна арын фоны өнгө текстийн өнгө 2 асар ялгаатай, хурц контрасттай байх ёстой. Өөрөөр хэлбэл хар фонтой бол цагаанаар, цагаан фонтой бол хараар бич гэсэн үг. Эсвэл хар хөх бол шараар, шар бол тод бороор бичиж болох юм. Түүнчлэн загвар тань агуулгаа чимж, баяжуулж амилуулах ёстой. Зохистой газар нь зураг, тодруулга, нэмэлт чимэглэл хийх нь тун сайхан болгодог. Зарим ухагдахуун, ойлголтыг хичнээн ч тайлбарлаад хүнд ойлгуулахад хэцүү байдаг бол ганц зөв зураг тавихад л асуудал шийдэгдэх нь бий. Жишээ нь немц овчарка яагаад улаан хар байх тусмаа гоё байдаг (орос овчарка саарал байдаг), хойд бөгс нам дор суулт сайтай байвал сайхан харагддаг, чих том босоо байх нь стандарт гэдгийг мянга хэлэхийн оронд хэдэн сайхан зураг харуулчхад л болох юм.
Эцэст нь үзүүлэнгийн эцсийн үр дүн гайхамшигтай болох эсэхийг чи хэрхэн хүмүүст хүргэхээс шууд шалтгаална. Чи ээрч муураад л, үг хэл чинь таталдаад л, дуу чинь сул, харц чинь гөлгөнүүр бол хичнээн сайхан үзүүлэн байгаад нэмэргүй юм. Өмнөх дугаарт гарсан Power¬Point-ын ШИЛДЭГ МАТЕРИАЛ-ыг уншсан гэж найдаж байна. Тэнд хүчтэй илтгэгч хүнд байдаг 12 чадварын тухай өгүүлсэн. Гэвч тэнд ч ороогүй ганц нэг зүйлсийг энд дурдахад илүүдэхгүй биз ээ. Хүмүүстэй нүдээрээ харьцаа тогтоож, аль болох эелдэг зөв харьцагтун. Та үзүүлэнгээ гол гол цэгүүдэд хуваасан шүү дээ. Болж л өгвөл тэр цэг дээрээ л өөрийн дуу хоолой, сэтгэл хөдлөлийг дээд зэрэгт нь хүргэ.
Зарим хүмүүс илтгэл тавихдаа зүгээр л слайдаа давхар уншаад байдаг. Энэ бол утгагүй бөгөөд хайран сайхан цаг хугацаагаа дэмий үрж байгаа явдал яах аргагүй мөн. Хэрвээ ингэж унших л юм бол заавал нэг өрөөнд цугларч цаг заваа үрэхийн хэрэг юу байна. Зүгээр л мэйлээр илгээчихэд л болно шүү дээ. Тэгэхээр үзүүлэн бол чиний гаргах гэсэн гол санааг дэмжих, тодруулах үүрэгтэй болохоор чи л өөрөө ажиллахаас өөр аргагүй.
Томоохон үзүүлэн нь хэд хэдэн хүний хамтын чармайлтын хүчинд босож ирэх нь бий. Агуулга, дизайныг тус бүр өөр өөр хүн бэлдэх бол илтгэл тавигч нь ч өөр хүн байж болно. Тухайлбал та даргаасаа бүтээгдэхүүний тухай илтгэлийн үзүүлэн бэлдэх даалгавар авлаа гэхэд агуулгыг өөр хүнд, дизайныг харгалзан эх бэлтгэгчид шилжүүлж болно. Харин илтгэлийг дарга тань гадаадад тавьж болох юм. Ингэхээр та нөхөд үзүүлэнг сайн л бэлдсэн нь дээр дээ. Дарга чинь гадаад түншүүдийнхээ өмнө шараа болчихвол яана. Тэгэхээр чи голлон дунд нь зохион байгуулж ерөнхий чиг шугам, ямар ямар гол санаануудыг гаргах ёстойг хүмүүстээ хэлж өгнө. Текст бичигч, дизайнер чинь чиний зааврын дагуу ажиллах ёстой.
Эцэст нь та бүхний гаргасан хөдөлмөрийг дарга чинь унагахгүй гэж найдаж байна.
Хэвлэх, дэлгэцэн дээр харах гэдэг бол үнэндээ тэс өөр ойлголтууд юм. Нэгдүгээрт харагдацын томоохон ялгаа илрэх бол хоёрдугаарт эдийн засгийн маш том ялгаа гарна. Ингэхээр тэр тусмаа арын фоны талаар ярилцацгаая. Ер нь дэлгэц дээр гоё харагдаж байсан үзүүлэнг хэвлэсний дараа өнгө чанар нь хүссэн хэмжээнд хүртэл гарахгүй байх нь олонтаа.
Яагаад?
Юуны өмнө дэлгэц бол бүх өнгийг дүрсэлж чадна. Та хар дээр цагаанаар бичнэ үү, цагаан дээр хараах бичнэ үү, ялгаагүй, дэлгэц цэвэрхэн сайхан дүрсэлж чадах бол цаасан бүх юм өөр болно. Тэр тусмаа өнгөтөөр хэвлэх үед байдал бүр ч муудаж болзошгүй. Бэхэн хор бүхий өнгөт принтерээр бүтэн өнгөт үзүүлэн хэвлэх аваас хэдхэн хуудас яваад л хор чинь дуусна гэдэгт итгэ. Түүнээс гадна хэт их хор орсон хүнд өнгө нь цаасыг идэж, дээр нь гарсан текст бүрзгэр, нарийхан, уншихад хүндрэлтэй, гарт барихад биегүй, эвгүй болгодог. Цаас бол цагаан өнгөтэй байдаг шүү дээ. Тэгэхээр таны арын фоныг хэвлэхийн тулд принтер чинь маш их хөдөлмөр гаргаж хамаг хороо зарцуулна гэдгийг ойлгох хэрэгтэй.
Гэсэн ч танд бүтэн өнгөтөөр хэвлэх шаардлага байсаар л байна уу?
Арын фоныг эвтэйхэн өгч болно шүү дээ. Ямар ч тохиолдолд текстийн арын хэсэг цав цагаан байх ёстой. Цайвар ч гэсэн өнгө өгөх хэрэггүй. Харин дэлгэц дээр гаргах хувилбартаа өгсөн арын фоныхоо гол хэсгийг тасдаж аваад зүүн талд босоогоор байрлуулбал ямар санагдаж байна. Хэвлэмэл хувилбарт чинь арын фон, текст, бүгд л байна шүү дээ.
Мэргэжлийн үзүүлэнгүүд дээр маш олон объект орох хэрэг гарч болно. Ер нь магадгүй биш, гарах ч ёстой. Ирмэг хөвөө нь дарагдчихсан объектыг сонгоход хүндрэл гарах нь бий. Тухайлбал зурган дээр текст бүхий хайрцаг тавьсан гэж саная. Зургийг сонгох гэж баахан оролдовч зөвхөн л текст сонгогдоод байх нь бий. Мэдээж текстээ зайлуулчхаад зургаа сонгосны дараа буцаан байрлуулж болох юм. Гэвч энэ бол төвөгтэй шүү дээ. Үүний оронд зүгээр л Tab товчийг дарагтун. Таны хүссэн объект сонгогдоогүй бол дахин дахин дараад бай. Санамсаргүй объектоо өнгөрчхөв үү? Санаа зоволтгүй, Shift+Tab дараад л болоо.
Хүний амьдралд юу эс болох билээ дээ. Яагаад ч юм үзүүлэнгийн текстийг дангаар ялгаж авахыг хүсэж байна уу? Текстийг нэгтгэж байгаад дахин боловсруулах, шинэчлэх, сурталчилгааны хэвлэмэл материалд ашиглах гээд л ямар ч зорилготой байж болно.
Outline горимд орсны дараа бүх текстээ сонгож байгаад Copy хийх арга байж болох л юм. Гэвч үүнээс илүү мэргэжлийн аргачлал байна аа. File.Send To.Microsoft Office Word гээд сонгоод үз. Гарч ирэх харилцах цонхны сонголтуудаас жишээ нь Outline Only-г сонго. Бүхий л текстүүд яг өөрийн форматтайгаа Word дээр гараад ирж байна уу. Одоо нэгэнт Word дээр ороод ирсэн юм чинь яаж янзлах нь таны дур шүү дээ. Харин текст хайрцагт байгаа текст нь энэ аргаар гарч чадахгүй нь харамсалтай.
Зураг бол маш их мэдээллийг шууд өгдөг хүчирхэг хэрэгсэл юм.
"Надад онцгой тохиолдлоор үзүүлэнг автоматаар эхлүүлэх шаардлага гарч байсан юм. Тэр үед би notebook-ээ асаачхаад бүх зүйлийг бэлдчихсэн байсан. Миний бие тэвчихийн аргагүй өвдөж байсан тул хурлыг орхихоос өөр аргагүй болсон. Азаар үзүүлэнгээ маш сайн бэлтгэсэн байсан тул тэрээр надгүйгээр ажиллачхаж дөнгөх байв. Миний ээлж хуваарь ёсоор 11:00 цагаас байсан бөгөөд би 11:05 гэхэд үзүүлэн эхлэхээр тавихыг үнэхээр хүсэж байв. Даанч хэрхэн хийхээ мэдэхгүй байсан тул хурлын нэг оролцогчоос гуйж илтгэлээ тавиулж билээ." Гэвч дээрх бол онцгой тохиолдол юм. Тэгвэл танай байгууллагын хүлээлгийн танхимд проектор суурилуулчихсан тодорхой цаг болгонд үзүүлэнг автоматаар тоглуулах шаардлага гарч болох юм. Үргэлж хэн нэгэн очиж ажиллуулна гэхээр нэг л онцгүй.
Энэ үед яах вэ?
Мэдээж компьютер болон програм хангамж өндөр хөгжчихсөн өнөө үед энэ бол энгийн асуудал юм. Үнэндээ энэ бол PowerPoint-той ч холбоотой юм биш. Тухайн цагт ямар нэгэн програм, дуу, видео, үзүүлэнг ажиллуулах шаардлага гарч болно шүү дээ. Яг PowerPoint-д тухайн цагт автоматаар эхлүүлнэ гэсэн функц боломж огт байхгүй. Бидний энэ асуудлыг Wimdows Task Scheduler хэмээх програм бүрэн шийдэх болно. (Зорилгын Цагийн Хуваарь гэх юм уу даа) Програмын ажиллагаа их энгийн боловч бидний ихэнхэд маань шинэ байгаа гэж дүгнээд нилээд дэлгэрэнгүй тайлбарлая.
Windows Task Scheduler програмын үндсэн үүрэг нь тухайн тохируулсан цагт програм, баримт зэргийг нээж ажиллуулах явдал юм.
1. Үзүүлэнгээ бэлтгэнэ. Мэдээж үзүүлэн чинь чамгүйгээр ажиллах тул хуудсаа өөрөө эргүүлж чадах цагийн механизмыг сайн оруулж өгнө.
2. Компьютерийн (системийн) чинь цаг, огноо зөв явж байгаа эсэхийг шалга. Үүнийг системийн Tray буюу тосгуур дээрээс олж болно. Эсвэл Start.Settings.Control Panel.Date and Time гэж гаргана.
3. Start.Programs.Accesspries.System Tools.Scheduled Tasks дарж хуваарийн цонхыг гаргаж ирнэ. (Хэрвээ Norton Antivirus суусан бол долоо хоног бүрийн Баасан гаригийн 20:00 цагт Scan my computer гэсэн Task буюу Даалгавар байгааг олж харж магадгүй.)
4. Add Scheduled Task дүрслэл дээр давхар дарж Wizard цонхыг гаргана.
5. Next дарснаар бүхий л програмуудын жагсаалт гарч ирэхийг харж болно. Тэндээс Microsoft PowerPoint-ийг олно. Байхгүй бол Browse даран powerpnt.exe файлыг байгаа газраас нь олох ёстой. (хэдийгээр үзүүлэнгийнхээ файлыг шууд зааж өгч болох боловч энэ нь тохиромжгүй. Учир нь ингэсэн тохиолдолд нээгдэхдээ жирийн Nor¬mal горимд Powerpoint дээр нээгдэх юм. Гэтэл бид шууд Show хийх гээд байгаа шүү дээ.)
6. PowerPoint-ийн гол файл (powerpnt.exe) нь ихэнхдээ дараах зам дээр байрладаг. c:Program FilesMicrosoft OfficeOf¬fice 11, гэвч чинийх өөр байж болохыг анхаарна уу. Open дарна.
7. Харин одоо Task чинь Microsoft Pow¬erPoint гэсэн нэртэй болсон байна. Энэ нэрээрээ явахад болохгүй зүйлгүй ч мэргэжлийн хүмүүс бүх юмыг өөрийн гараар оруулж шалгаж, нягталдаг зантай билээ. Иймээс нэрийг өөрчилж өөрийн гараар өгсөн нь дээр байх аа. Тэгээд өөрийн хамгийн тохиромжтой нэрийг өгсөн бол доорх сонголтууд нь анхаарлаа хандуулна уу. Өдөр тутам, Долоо хоног тутам, Сар болгон, Зөвхөн нэг удаа, Компьютер асах үед, Log on хийх үед гэсэн сонголтууд бий. Та өөрийн хэрэгцээгээрээ сонгож болно. Харин бид энэ удаад Зөвхөн нэг удаа гэдгийг сонгоё. Next дарна.
8. Дараагийн цонхонд юу хийх нь андашгүй байгаа биз дээ. Эхлэх цаг, огноог оруулаад л гүйцээ. Next дарна.
9. Дараагийн цонхонд та өөрийн Windows эхлэх үед оруулдаг хэрэглэгчийнхээ мэдээллийг оруулна. Next дарна.
10. Жирийн Task тавьсан үед ингээд шууд дуусгаж болох юм. Гэвч та илүү итгэлтэй байхын тулд Open Advanced properties цонхыг чагталсан нь дээр байх. (Нэмэлт тохиргооны цонхыг нээх) Finish дарна.
11. Тухайн даалгаврын Properties цонх гарч ирнэ. (Үнэндээ бол бэлэн болсон Task дээр давхар дарахад гарч ирдэг л дээ)Харин одоо бид Power¬Point маань өөрөө биш, харин бидний бэлтгэсэн үзүүлэнг шоу (show) маягаар ажиллуулах ёстой гэдгийг зааж өгнө. Тэгэхгүй бол зүгээр л PowerPoint маань өөрөө ажиллачихна. Run (Ажиллах) нүдэнд манай Pow¬erPoint-ийн замыг, exe файлтай нь харуулж байх ёстой.Харин бид дараах мөр командыг нэмж өгнө./s "c:my presentationsintro.ppt" Гэхдээ таны үзүүлэн хаана байна, түүнийгээ л тавьж өгөх ёстой. Замыг нь алдаж болохгүй шүү.Тэгэхээр миний хувьд дараах байдалтай болж байсан:"C:Program FilesMicrosoft OfficeOF¬FICE11POWERPNT.EXE" /s "c:my presentationsintro.ppt" (Үндсэн болон бидний нэмсэн туслах командууд " хаалтад байгааг анхаарна уу. Харин /s хэмээх нэмэлт параметр нь хашилтын гадна байх ёстой. /s гэдэг нь үзүүлэнг шууд шоу маягаар гаргах ёстой гэдгийг PowerPoint-д хэлж өгөх чухал үүрэгтэй параметр юм шүү.)
12. Run only if logged on гэсэн цонхыг чагталсан нь ихэнхдээ зүгээр байдаг. Өөрөөр хэлбэл чи өөрийн эрхээр Win¬dows-тоо нэвтэрсэн үед найдвартай ажиллах болно. Тэгэхгүй бол чи нууц үгээ зөв бичиж өгөх шаардлагатай болно.Хэрвээ ганц удаа ажиллуулахаар шийдсэн бол ингээд л боллоо доо. Гэхдээ чиний командын мөр зөв ажиллаж байгаа эсэхийг шалгахад хэзээ ч буруудахгүй. Үүнийг шалгахдаа Run доторх та бидний өөрчилсөн мөрийг Copy хийгээд Start.Run.Open нүдэнд Paste хийнэ. Харин OK дарна. Яг чиний хүссэн үр дүн гарч үзүүлэн чинь сайхан ажиллаж чадаж байна уу.
13. Харин та нэгэнт хийсэн ажлаа өдөрт хэд хэд, эсвэл ямар нэгэн давтамжтай явуулахыг хүсэж байна уу.Schedule Tab-ыг дарж цаг хугацаа, давтамжтай холбоотой хуудсыг гаргана. Эндээс та хялбархнаар өөрийн хүссэн байдлаар тохиргоог хийх боломжтой. Advanced товчин дээр дарж бүр илүү нарийвчилсан тохиргоог хийнэ.
14. If the Task is still running, stop it at this time чагтыг дарсан нь дээр байх. Хэрвээ чагтлахгүй бол "End of Slide Show, Click to Exit" хэмээх хар дэвсгэр бүхий балай дэлгэц үзүүлэнгийн төгсгөлд гарсаар л байх болно.
15. Гэсэн ч асуудал байсаар байна. Дээрхийг хийсэн ч гэсэн "End of Slide Show, Click to Exit" гэсэн бичиг бүхий хар дэлгэц гарсаар л байх болно. Энэ нь дараагийн гүйцэтгэл хүртэл байна. Үүнийг байхгүй болгохын тулд дахин хэсэг тохиргоо хийх ёстой. Settings tab дээр дарагтун.
16. Scheduled Task Compoleted хавтан дотор:Stop the task if it runs for: гэсэн тохиргоо байгааг харж болно. Энэ бол "Дараах хугацаанд ажилласан бол түүнийг зогсоо" гэсэн утгатай юм. Үүний ард байх хугацаанд үзүүлэнгийнхээ үргэлжлэх хугацаанаас арай их, харин дахин давтагдах хугацаанаас бага цагийг өгөх хэрэгтэй. Жишээ нь үзүүлэн чинь 8 минут үргэлжлэх бөгөөд 10 минут тутамд үзүүлэнгээ ажиллуулахаар тааруулсан бол энэ хугацааг 9 минут дээр тохируулж болох юм. Энэ нь 9 минут тутамд үзүүлэнг бүтэн хаана гэсэн утгатай билээ.
Ингээд л болоо! Таны тохируулсны дагуу үзүүлэн чинь шоу хэлбэрээр ажиллах болно. Гэсэн ч арай л дуусаагүй байна. Таны үзүүлэн ажиллаагүй байх хугацаанд дэлгэцэн дээр юу гарах вэ? Тухайлбал дахин нэг ганц хуудас бүхий слайд бэлтгээд түүндээ хар фон өгөн түүн дээрээ тод цагаанаар "ТАНИЛЦУУЛАХ ҮЗҮҮЛЭН 11:00, 13:00, 15:00, 17:00 ЦАГУУДАД ГАРАХ БОЛНО. БАЯРЛАЛАА" хэмээн бичигтүн. Харин үүнийгээ гол үзүүлэн гараагүй байхад гарахаар тохируул.
Нилээн нарийн тохируулах шаардлагатай болох байх.
Нилээн төвөгтэй байна уу, гэвч энэхүү Windows-ийн Sched¬uled Task-ийг маш олон юманд хэрэглэж болох юм шүү. Тун сайхан ажилладаг гэдэгт бүү эргэлз.
Нэмэлт мэдээлэл:
PowerPoint-ийн ажиллуулахдаа дараах параметрүүдийг нэмэлтээр өгч болно.
/s Үзүүлэнгийн файлыг шоу хэлбэрээр нээнэ.
/p Үзүүлэнг үндсэн принтер рүү хэвлэхээр илгээнэ.
/pt Үзүүлэнг үндсэн принтер рүү хэвлэхээр илгээнэ.
/b Шинэ хоосон үзүүлэнтэй эхэлнэ.
/n PowerPoint-ыг эхлүүлж шинэ үзүүлэнг үүсгэнэ.
/c PowerPoint-ыг ямар ч үзүүлэнгүй нээнэ.
CHART БОЛОН ХҮСНЭГТИЙГ АМЬДРУУЛАХ (Animate)
Мэдээж энэ материалыг уншиж суугаа хүмүүс дотор мэргэжлийн юм шиг үзүүлэн бэлтгэхийг хүсэж байгаа хүмүүс цөөнгүй байх. Нээрээ ч үнийн дүн нь 100 сая төгрөгөөс багагүй төслийн талаар танилцуулга хийж байгаа хүн үзүүлэнгээ дээд зэргийн бэлдэлгүй горьгүй шүү дээ.
Мэргэжлийн үзүүлэнгүүд нь агуулга, зураг, загвар нь дээд зэргийн байхаас гадна Power¬Point-ийн гайхамшигт боломж болсон хөдөлгөөнийг тун сайхан оруулсан байдаг. Тэдгээр нь илүү дутуу юмгүй тун сайхан харагдахаас гадна хоорондоо нийцэж байх ёстой.
Тэгвэл Chart (диаграмм), хүснэгтийн дэд элемент бүрийг хөдөлгөөнд оруулбал хичнээн сайхан билээ. Тэр тусмаа зарим төсөл дээр ганцхан хүснэгт, диаграмм дээр бүх анхаарлаа хандуулах нь ч бий. Ихэнх хөрөнгө оруулагч нар санхүүгийн хүснэгтийг анхаарч хардаг нь тун ч аргагүй юм. Иймээс та хөрөнгө оруулагчиддаа итгэл төрүүлэхийн тулд санхүүгийн үзүүлэлт болгон дээрээ тулж ярих хэрэг гарч магадгүй.
Өнгөрсөн жилийн борлуулалтыг сар болгоноор нь диаграмм дээр задалж ярих үед босоо зурааснууд өөрийн ээлжийг ирэх үед дээшээ томорч байвал тун ч зүгээр дээ. Эсвэл хүснэгт дэх мэдээлэл нь мөр мөрөөрөө гарч ирдэг ч юмуу..
Chart, table зэрэгт хөдөлгөөнийг шууд оруулж болно. Slide Show.Custom Animation гээд л хүссэн эффектээ сонгоод л болоо. Даанч таны chart, table чинь тэр чигээрээ хөдөлгөөнд орж байгааг харж болно. Яагаад гэвэл тэрээр одоохондоо нэг бүхэл объект байгаа юм. Харин та бид дэд элементүүдэд нь хөдөлгөөн шингээх сонирхолтой байгаа шүү дээ.
Ингэхээр юуны өмнө та бид хүснэгт, chart-аа задлах ёстой. Объектоо сонгоод хулганын солгой товчийг дар. Grouping.Ungroup сонго. Хэрвээ объект чинь задраагүй бол дахин оролд. Маш олон жижиг хэсгүүдэд хуваагдахыг харах болно. Тухайлбал chart дээр босоо хавтан болгон чинь 3-н хэсэгт хуваагдсан байх болно. Харин дэд элементүүдээ дотор нь дахин дэд группүүд болгож зохион байгуулах хэрэгтэй.
Одоо ингээд л дэд элемент болгондоо хүссэн эффектээ өг дөө. Мэдээж таныг мэдрэмжтэй хандаж аятайхан хөдөлгөөнүүд өгч дөнгөнө гэж найдлаа. Та туршлага муутай бол хэт чамин хөдөлгөөн өгөөд хэрэггүй, харин аль болох энгийн хөдөлгөөн өгөөрэй гэдгийг эцэст нь сануулъя.
Бид үзүүлэнгээ нэг хуудсан дээр хэд хэдэн слайд гарган хэвлэж чаддаг л даа. Гэвч одоо дурдах аргачлалыг ихэнх маань огт мэддэггүй юм. HandOuts буюу Ноорог маягаар хэвлэхийг бүгд мэднэ. Гэтэл үзүүлэн маань 50-аас дээш хуудастай бол нэг хуудсан дээр 6-аар хэвлэсэн ч гэсэн маш олон хуудас болох нь дамжиггүй. Харин та маш хялбар аргаар бүүр хялбарчилсан гарчиг мэтээр хэвлэж авах боломжтой.
Гарчгийн жагсаалт бол үзүүлэнг бэлтгэж байгаа болон үзэж байгаа хүмүүст ч хэрэгтэй эд юм. Тэгээд ч гарчгуудын өмнө слайдын дугаар байх болохоор та хэрэгтэй слайд руугаа тухайн мөчид хялбархнаар үсрэх боломжтой. Шоуны үеэр шууд дугаараа оруулаад л Enter дарахад хуудас руу үсэрч байгааг харж болно. Гайхалтай байгаа биз.
Слайдын жагсаалт гаргах алхмууд:
1. Outlning toolbar (багажийн хавтан)-г гаргана. View.Toolbars.Outlining
2. Normal View горимд оруулаад Outlin¬ing багажийн хавтан дээр байгаа Col¬lapse All товчийг дарна. Outline pane дээр слайдуудын жагсаалт нь дугаар, гарчгийн хамт харагдах ёстой.
3. File.Print сонгож хэвлэх цонхыг гаргана.
4. Print What урсдаг сонголтоос Outline View сонголтыг хийгээрэй.
5. OK дарж хэвлэнэ.
Та одоо тухайн гарчиг хэддүгээр хуудсан дээр байгааг мэдсэн юм чинь шууд дугаараа оруулаад л Enter дарснаар дуртай слайд руугаа үсэрч болно.