АЗХ-ны Удирдлагын зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

АЗХ-ны Удирдлагын зөвлөл хуралдана

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо/АЗХ/-ны Удирдлагын зөвлөлийн ээлжит хурал ирэх даваа гаригт зарлагдсан байна. Хурлаар АЗХ-ноос дэвшүүлсэн “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг нэгтгэн боловсруулах үйл ажиллагааны явц,  2012 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 50-иас доошгүй хувийг залуучуудаар бүрдүүлэх асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн хуралд Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж урилгаар оролцох юм байна.

Өмнөх АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн хуралд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар урилгаар оролцож байжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж