Toshiba өөрийн планшетийг илүүд үзэв

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Toshiba өөрийн планшетийг илүүд үзэв

Toshiba өөрийн Android Honeycomb планшетийг iPad 2 планшетээс давуу талтай хэмээн мэдэгдлээ. Toshiba компанийн ерөнхий менежер Роб Вилкинсон хэлснээр Apple компанийн планшетийг олон үзүүлэлтээр хол орхих Toshiba планшет нь 1280х800 пиксель нягтралтай дэлгэцтэйгээс нь гадна USB оролт нь бүтэн хэмжээтэй аж. Түүнчлэн Toshiba 10.1 планшет нь ой санамжийн SD карт болон ихээхэн хүчин чадалтай цэнэглэгчтэй юм.

Вилкинсоны хэлж байгаагаар 32 ГБ Toshiba 10.1 планшетийн iPad 2 планшеттэй ойролцоо буюу 600 ам.долларын үнэтэй байх юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж