МАХН-д бүлгэм төрж, тунхаг бичиг гаргав | News.MN

МАХН-д бүлгэм төрж, тунхаг бичиг гаргав

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

МАХН-д бүлгэм төрж, тунхаг бичиг гаргав

Хэдийгээр МАХН бага хурлаа хийж, дотоод дахь зөрчлөө тайван шийдэж чадлаа хэмээн үзсэн ч байдал тийм
амар зүшгрэхгүй бололтой. Намын бага хурлын өмнөхөн МАХН-ын хэсэг ахмад гишүүн
хэвлэлийн бага хурал зарлаж үнэт зүйлсээ хамгаалахыг уриалж байсан. Тэгвэл тэд “МАХН-ын
үнэт зүйлсийг хамгаалъя” гэсэн нэртэй бүлгэм төрүүлснээ зарлаж, бас тунхаг гаргажээ.
Тунхагтаа тэд МАХН-ын үнэт зүйлс гэж чухам юуг хэлээд байгааг тайлбарласан байна.
Мөн намынхаа удирдлага дахь хэсэг бүлгийн 
ухвар мөчид байдал, мэдлэг чадвар, эх оронч үзэл, итгэл үнэмшлийн доройтол,
албан тушаалын шуналын улмаас МАХН-ын энэхүү хамгийн гол үнэт зүйлс алдагдаж, үгүйсч
байгаа явдалд гүнээ сэтгэл зовниж байна гэжээ.

Эндээс харвал МАХН-ын дотоод дахь тэмцэл цаашид ч үргэлжлэх бололтой.
Уг бүлгэмийн цаана Монгол Улсын Ерөнхийлөгч асаан Н.Энхбаяр бий гэсэн хардлага ч
МАХН-ын гишүүдийн зүгээс сонсогдож байна.

Шинээр үүссэн бүлгэмийн тунхагт юу гэж дурдсаныг бүрэн эхээр
нь хүргэж байна.

 

Тунхагт: “МАХН дүрэмдээ ард түмнийхээ түүх, хэл, соёл, зан заншлын
үнэт зүйлсийг нандигнан, сайн сайхан уламжлал, монгол хүний уужуу сэтгэл, голч ухаан,
ёс суртахуун, эрхэм чанарыг уламжилж өвлүүлэх, язгуур эрх ашгийг нь илэрхийлэх,
улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг дээдлэх нь
МАХН-ын хамгаас эрхэмлэн дээдлэх үнэт зүйл мөн” гэж заасан бий. Гэвч эдгээр нь дан
ганц МАХН-ын биш, харин Монгол оронд хөгжиж буй ардчилал бүх нийтийн ололт нэгэн
адилаар, монголчуудын бүх нийтийн үнэт зүйлс билээ. Монголчуудын эхлээд биеэ, тэгээд
гэрээ засаж, улмаар төрөө тохинуулах мэргэн ухааны ёсоор бол МАХН, юуны өмнө, дотоод
амьдралынхаа үнэт зүйлийг цэвэр ариун байлгаж хөгжүүлэх учиртай. Тэгэж үл чадваас
эх орны эрхэм дээд эрх ашиг, үнэт зүйлсийг хамгаалах тухай асуудал огт үгүй болно.
“МАХН-ын үнэт зүйлсийг хамгаалъя” бүлгэм МАХН дотоод амьдралынхаа үнэт зүйлсийг
хамгаалан бэхжүүлэх нь түүний нэн тэргүүний зорилт гэдгийг нотолж байна. Өөрийн
дотоод амьдарлынхаа үнэт зүйлсийг гээж гэмээнэ МАХН оршин тогтнож чадахгүй.
МАХН-ын оршин тогтнохуй, бэхжихүйн үндэс, дотоод амьдралын тулгуур нь намын ёс зүй
мөн. Энэ нь: удирдлагын чадавхи, арга барил; боловсон хүчний сонголт, тэдний төлөвшил;
намын дотоод эв нэгдэл зэргийг өөртөө багтааж байгаа бөгөөд олон түмний дэмжлэгээр
илэрэн хэмжигдэнэ.
Бид, манай намын ёс зүйн цэвэр ариун байдлыг “МАХН-ын хамгийн чухал үнэт зүйл” гэж
үзнэ. Манай намын өнөөдрийн дээд удирдлага дахь, хэсэг бүлгийн ухвар мөчид байдал,
мэдлэг чадвар, эх оронч үзэл, итгэл үнэмшлийн доройтол, албан тушаалын шуналын улмаас
МАХН-ын энэхүү хамгийн гол үнэт зүйл алдагдаж, үгүйсч байгаа явдалд бид гүнээ сэтгэл
зовниж байна.  МАХН-ын үнэт зүйлсийг намын дотор
томоохон хөдөлгөөний хэмжээнд авч үзэж, хамгаалах шаардлага бий болжээ. Энэхүү зайлшгүй
шаардлагын улмаас “МАХНын үнэт зүйлсийг хамгаалья” бүлгэм үүссэнийг албан ёсоор
зарлаж байна. Асуудлыг өнөөдөр ийм хэмжээнд авч үзэж чадахгүй бол МАХН-ын дотоод амьдралын
чанар чансаа улам хурдан явцтай муудахад хүрч байна. МАХН-ын үнэт зүйлсийг өнөөдөр
л хамгаалж чадахгүй бол, МАХН-ын XXV Их хурлаас баталсан “МАХН-ын шинэчлэлийн үзэл
баримтлал” хоосон цаас болж үлдэх төдийгүй, “МАХН өнө удаан, оршин тогтнож, эх орон
ард түмэндээ нэгэн үзүүрт сэтгэлээр үйлчлэх болно” гэсэн тунхаглал эзэнгүй болох
аюул нуугдаж байна. Үүнийг хэлэх нь муу зөн огтхон ч биш, харин урьдчилсан бодитой
анхааруулга гэж үзэх учиртай.
МАХН өнө удаан оршин тогтнохуйн үндэс нь түүний хамгийн үнэт зүйл болох ёс зүйн
цэвэр ариун байдал, бэхжил, хөгжил гарцаагүй мөн.
Ёс зүй бол хүмүүн заяатны хамгийн нандин, эрхэм дээд чанаруудын хам шинж, хөгжлийн
түлхүүр болдог нийгмийн нэн чухал баялаг бөлгөө. “Хүн ёс дагана, нохой яс дагана”
гэдэг бол учиртай үг, гүн логик юм.
Ёс бус (ёс зүйгүй) үйлдэл юуг ч, түүний дотор хүнийг ч эвдэнэ. МАХН-ын ёс зүйн хэм
хэмжээ, түүний дүрмээр тодорхойлогддог бөгөөд намын бүх шатны байгууллага, гишүүдийн
үйл ажиллагаанд илэрч, хэрэгжиж, нийгмийн баялаг (үнэт зүйлс) болж байх ёстой.
МАХН-ын дотоод амьдралын хүрээнд бидний авч үзэж байгаа ёс зүйн асуудалд: намын
удирдлагын бүтэц бүрдүүлэлт, түүний багаар ажиллах болон өөртөө шүүмжлэлтэй хандаж,
тасралтгүй шинэчлэгдэх чадвар; улс төрийн өндөр мэдрэмж, онолын сэтгэлгээний түвшин,
цар хүрээ; гишүүд дэмжигчид ба олон түмэнтэй харилцах соёлын хэр хэмжээ зэрэг нарийн
чимхлүүр үйлдлүүд хамаарна.
Өнөөдөр МАХН-ын дээд удирдлагын дотор ёс зүйн доройтол газар авч, намын дотоод амьдралд
төдийгүй, нийгмийн нийт харилцаанд маш муугаар нөлөөлж, төрийг ихэд бохирдуулаад
байна. МАХН-ын идэвхитэй оролцоотойгоор бүрдэж бий болсон төрийн тогтолцоо нэн оновчгүй,
чадварлаг бус болж, нийгмийн элдэв эрээвэр этгээдүүд төрд шургалж, хувийн бизнесийн
эрх ашгаа хамгаалах баталгааны төлөө парламентийн суудал өөд ичгүүргүйгээр зүтгэгчид
олширч, бараг уламжлал болон архагшиж байна. Өндөр эрх мэдэлтнүүдийн хүрээнд үндэсний бодит баялгийг
луйварын аргаар, далдуур хувааж идэх нь уламжлал болсноос улс орны хөгжлийн тухай
асуудал нэгэнтээ орхигдож тоос тортогт хутгалдан, улс төрийн хямрал үргэлжилж, даравч
дардайж, булавч бултайсаар байгаа бус уу. Тиймээс, эрх баригч намуудын хоосон амлалт,
сурталд дургүйцсэн олон түмний хөдөлгөөн янз бүрийн хэлбэрээр өрнөж, нэгдэн нийлж,
улам бүр хүчээ авч байна. Гэтэл өнөөдөр МАХН-ын дээд удирдлага ёс зүйн ялзралдаа
идэгдчихээд хэнд ч хариуцлага тооцож чадахгүй бие биеэ нээнтгэнд хийж барьцаалаад
сууж байгааг манай намын гишүүд, дэмжигчид, эрүүл сэтгэлгээтэй хүн бүхэн алган дээрээ
ил харж байна.
Төрийн хууль тогтоох эрх мэдэл бүхий дээд байгууллага УИХ-ын сонгуульд мөнгөөр уралдуулан
нэр дэвшүүлдэг, улс төрийн тавьтаргүй хүчнийг дагалдан их хэмжээний бэлэн мөнгө
амалдаг болсон нь МАХН-ын дээд удирдлага дахь ёс зүйн хэт доройтлыг харуулж байгаа
юм. Тэд бусадтай хамтран төрийн чадавхийг эрс сулруулж, төрийн сан хөмрөгийг хамтран
хоосолж, ард түмний ахуй амьдрал, эрүүл мэндэд зориулах юмгүй, улс орны хөгжлийн
төлөө хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй болгочихоод иргэний янз бүрийн хөдөлгөөний
шахаанд орж баллагдаж байна.
МАХН улс орныхоо, улс төрийн ийм хурц хямралт үйл явдлын гадна байгаа биш билээ.
Энэ бүхэн хэний буруу вэ? Манай намын өнөөдрийн удирдлагын буруу. Жирийн гишүүд
үүнд өчүүхэн ч буруугүй.
Ёс суртахууны ялзрал доройтолд идэгдсэн МАХН-ын дээд удирдлагын доторх хорт хавдрыг
зайлуулах ажил манай намын эрүүл, идэвхитэй хүчний зоримог үйл ажиллагааны үр дүнд
хэдэн жилийн өмнөөс нилээд амжилт олж, гишүүд дэмжигчид, нийт иргэдийн санаа бодол
сэргэх хандлага мэдэгдэхүйц болж байсан билээ. Гэтэл МАХН-ын удирдлагад гарч ирсэн
өнөөгийн бүлэг тэр үйл хэргийг зугуухан, хамгийн муухай бөгөөд хүнлэг биш, зарчимч
бус, чухамхүү ёс зүйгүй аргуудаар нухчин дарж, цаашид ч өндийлгөхгүй байхыг чармайж
байна.

Намын XXV Их хурлаас баталсан “МАХН-ын шинэчлэлийн үзэл баритлал”-д дурдсан
–    “МАХН-ыг ард иргэд, гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хүлээсэн
дотоод ардчилал, шударга ёс, үндэсний эрх ашгийг эгнэгт дээдэлдэг, орчин үеийн улс
төрийн намын нийтлэг жишигт нийцсэн, өрсөлдөх чадвартай, олон түмний нам болгон
шинэчлэх” зорилт амжилттай биелж байгаа гэх үндэс харагдахгүй байна.
–    “Төр засгийн бүх түвшинд намын нэрээр сонгогдож, томилогдсон
гишүүд, төрийн албан хаагчдын хувьд: “Зөвийг сайшааж, бурууг засах” зарчмыг баримтлан,
сахилга хариуцлагыг чангатгана. Намын боловсон хүчнийг сонгон шалгаруулах явцуу
хүрээний хаалттай арга барилаас татгалзаж, ардчилсан шударга өрсөлдөөний зарчмыг
баримтална” гэсэн заалт хэрэгжиж байгаа гэж батлан хэлэх үндэслэл алга байна.
–    Намын шийдвэр гаргах үйл явцад жирийн гишүүдийн санал, оролцоог
нэмэгдүүлэх, намын бодлого, шийдвэрийн сурталчилгааг шуурхай хүртээмжтэй болгох,
намын бүхий л үйл ажиллагаа нээлттэй, тайлагнадаг хариуцлагын тогтолцоотой байх,
уян хатан, боловсронгуй бүтэц зохион байгуулалтын хэлбэр нь шинэчлэлийн гол тулгуур
болон” хэрэгжиж байгаагийн баталгаа бас үгүй байна.
–    “Төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа гишүүдийг авлигад
өртөх, ёс суртахууны доголдол, шударга бус явдалд холбогдохоос сэргийлж төрийн албан
хаагчидтай хариуцлага тооцож, авлигыг нийгмийн амьдралын бүхий л хүрээнээс зайлуулахын
төлөө намын бүх шатны байгууллага, гишүүд тэмцэнэ” гэж ихээхэн тод томруунаар тунхагласан
зорилтыг биелүүлэхэд намын дээд удирдлага өдөр дутам хэр удирдаж тусалж байгаа нь
огт харагдахгүй, мэдрэгдэхгүй байна.
МАХН-ын гишүүд, дэмжигчид, нийт ард иргэд үүнийг мэдтүгэй хэмээн тунхаглав” гэжээ. Ийнхүү МАХН
жигүүр, хөдөлгөөнүүдийнхээ сацуу шинэ бүлгэмтэй боллоо.

 

Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

doldoi 2010-04-10 202.72.241.131

Baga hurliinha odriin buh sonind Khurelsukhiin zahialgaar shinechlegchdiig gutaaj dairsan 1 material buh sonind zereg garsan ni ene namiin unen dur torhiim luivarchdaa ZAIlUUL

Avatar

zochin 2010-04-10 182.160.63.208

Friedland mongolin uls turchded hahuuli egsen esehiig olon ulsin tuvshind yarig heregtei Tavan Tolgoig Oyu Tolgoi shig Mongold ashiggui shiidej bolohgui MAHN-in shudarga gishuud uuniig l anhaarah heregtei

Avatar

aagii 2010-04-10 202.55.191.51

Mahniig taraah heregteimongoliin hogjiliin saadbul har chuluu

Avatar

Гишүүн 2010-04-10 182.160.22.48

Зөв Асуудал ийм болсон болгосоныг одоогийн намын удирдлага ойлгохыг хүсэхгүй байгаад учир нь байгаа юм Алив шүүмжлэл нам дотор гэсэн нэрийн дор дутагдалаа одоогийн түвшинд хаацайлдаг айдаг учир дутагдал засагдахгүй харин өөрсдөө оршин тогнох арга болж байна Үүн д л ядарсан олон түмэн жирийн гишүүд дургүйцдэг намын их хурал аль нэг албан тушаал байхын тулд нам бүлэглэлд үйлчилж байна

Avatar

МАХН-ын гишүүн 2010-04-10 202.179.17.68

Би анх Н Энхбаярыг ерөнхий сайд байхдаа өндөр албан тушаалтны авлагын хэмжээг тодорхойлсон хүний нэг гэж үзэх бүрэн үндэслэл бмй түүх мартагдахгуй тэрээр ерөнхий сайд миний өрөөнд нэг хүн 500сая төгрөгийн хахууль өгөхийг завдлаа энэ удаад нэрийг дурьдаад яахав ийм зүйл төрд байна гэсээр анхны авлагын түвшинг ил тод зарлаж жинхэн утгаар нь хэрэгжүүлсэн адгын шаар мөнөөс мөн тухайн үед СГЗ сэтгүүлч Жамян гуайг асуулага тавихад байнга ад үзсээр ирсэн Энхбаярын зүгээр хамгийн бага гэж хэлэх факт бусдыг дурьдвал миний ард түмэн шимширнэ энэ муу новшоос болж НБагабанд гуайгаас үлгэр жишээ аваач ЭНХБАЯРАА

Avatar

Bor 2010-04-10 202.170.85.15

MAXH -n vnet zvil deer doroolcon MEnxbold CvBatbold Badamjynai Xvrelcvx metiin gazriin naimaachid Altani naimaachid kazinochid ene namiig bydaa bolgoj bana Odoo tedneec namaa avrax xeregtei

Avatar

namin gishiin 2010-04-10 202.170.84.5

shudraga helsen buhnihen tuluu negniygee sonin hevleleer namnadag aylgan surduuldeg namin bayran avaachan zoddog bolloo tiym uchir namin gishuud negdej ene muuhay udirdlagatay temtseh heregtey hurelsuh enhbold badamjunay naraas ehleh heregtey

Avatar

mongol 2010-04-10 202.179.24.41

harin ch Enbaiarig mongolin ard irgeddee hiisen byteesen haragdah ajiltai hyn gej uzdeg hycherheg er hyn arslanluu l hogin hych chadalgiu uliangaruud l niilj 2namaaraa dairaad ch diilehgui baigaag haj l baina tiimel ih idej uusan avilgach luivarchin ium bol odoo iagaad shorond hiihgui baina ta narin songson ardchilsan shudrag delhii dayaraa ohoorddog hoshgordog tarvagshig ohoordom shudrag eronhiilogch baijal baina

Avatar

Зочин 2010-04-10 203.91.114.3

ЭНхбаяр хязгааргүй шуналтай хүн Энэ хүнийг монголын төрд гаргаснаар монголчууд бид их хохирсон Энэ хүнийг авилгын хэргээр нь шүүж шоронд хийх хэрэгтэйМонголын төрд дахин ийм үзэгдэл бүү давтагдаасай билээ

Avatar

huurhiis 2010-04-10 202.179.11.90

bayluunaas hotsrogsod ed nam shinchleh gej yu baisiin mungu suudal 2-r ama auduleed duusna esvel urvaad zailtsgaa

Avatar

МАХН-д 2010-04-10 202.70.36.57

салхины эхлэл нь бурууч гэсэн үлээж байгаа нь зөв шүү

Avatar

санал - шаардлага 2010-04-10 202.70.36.57

нам гишүүнчлэлгүй болъё

Avatar

Õèðñ¿¿ä àìðàà 2010-04-10 182.160.9.94

Ýíý Ýíõáàÿð ÿàñàí öàäàæ õàíäàã¿é áèðä âý Äîëîîí óóëèéí öààãóóð äàëä îðîî÷ýý õººå

Avatar

Зочин 2010-04-10 193.225.200.93

Намбарын Энхбаяр өөрөө хамгийн ёс зүйгүй хүн шүү дээ
Өөрийнхөө эсрэг бүлгэм байгуулсан юмуу Энхбаяраа

Avatar

Зочин 2010-04-10 124.158.65.68

энэ энхбаяр гэдэг гай чинь 20жил монголоор тоглочихоод бас одоо зүгээр байлгахгүй нээ энэ бол жинхэнэ төрийн гэмт хэрэгтэн байна уйлах хүүхдийн б**с урд өдөр нь гэдэг шиг урт шар дээлтэй нөхөр буруу тийшээ л яваад байна даа

Avatar

Зочин 2010-04-10 203.91.114.3

Эд нар дотор бас ийм гэгээлэг хүмүүс байдаг гэж үү

Avatar

соёлоо 2010-04-10 202.179.24.218

жигүүр нэрээ өөрчлөөд хурдан наад хувьсгалчидаасаа салааМОНГОЛЫН АРДЫН НАМингэвэл дараагийн сонгуульд тасархай гарч ирнээ

Avatar

Зочин 2010-04-10 180.235.166.176

МАХН татан буугдах цаг нь болсон одоогийн цаг үеийн алхааг үнэхээр гүйцэхгүй нам шүү дээ юм л бол а**а турхирна хэлмэгдүүлнэ одоогийн улс төр өөр болжээ

Avatar

Коба Сталин 2010-04-10 122.201.20.33

50 гарсан хувьсгалчидыг Ленин-ий онолоор бол буудаж а**х ёстой юм Та нар одоо зайл Эс бөгөөс би та нарыг буудна Сталин

Avatar

Zaluusaa 2010-04-10 123.121.200.102

Onoodriin zaluus henii huchind odii hursen ve60-aas deesh nasniihan ta nart gai tariagui eeBidnii b** haraaHun torlogtnii yavj irsen tuuhiin neg unet zuil ni ahmad nastnuudaa hundelj irsen yavdal

Avatar

bold erdene 2010-04-10 180.149.95.146

enkbaur garch ireh heregtei naad abgaigui bayr oligaarah su batbold gazariin naimaachin enkbold obilgoggui khurelsuh nar chini manai namaar togloloo shuu

Avatar

he he 2010-04-10 123.121.200.102

Mongoliin zaluuchuud yum l bol ahmad nastanguudaa haraaj bas gaduurhah yumOdoo bidnii 60 hursen garsan ahmaduud ta nart yamar gai avchisen yum veBid ta nariigodii hurtel osgoj ene niigemtei zalguulsan ni unenEne ideed uugaad baigaa gegchid tani bidnii ueiinhen bishHogchuulee adlaad baigaa 40 ergem nasniihtai l oirolts ue ihdee l 45-50 garan nasniihan l mongoliito zasgiig udirdaj baigaa nereer moljij l baina shuu dee

Avatar

Зочин 2010-04-10 92.229.49.174

Монголын олон мянган хөвгүүдийн цусаар гараа угаасан бузрын МАХН СӨНӨТҮГЭЙ

Avatar

Зочин 2010-04-10 202.179.20.132

Төрийн ажил хийлгэхгүй улс төржилт Монголын нийгэмыг хагаралд турхирах юм бол МАХН тарах хэрэгтэй

Avatar

Зочин 2010-04-10 180.235.184.99

Za muu Balin hamartaa ene Mongol ulsiin buyan chamd ihdnuu gehees bagadaaguil bailtaaOdoo gertee suugaad titem ug ch yum esvel malgai ug gedeg yum neg yum hiigeel Hugjih Mongold saad bolchilgui baildaaYamar umuhuu zuumtgai muu s***r gej iim bdag bnaaButen 14 jil ard tumnii tolgoi deer suuchaad odoo yah gesiin boldooOdoo ergeed uls turd orj irne gevel uuriig chin MGL-n ard tumen yostoi huleej avnadaa mun

Avatar

Vnench 2010-04-10 202.170.85.15

MAXH oligarxiydiin nam boljeeGazriin naimaachin MEnxbold Altani naimaachin CvBatbold nar ene namiig ydidaj baina gexeer booljis zytgaj baina Odoo ene baidlaas garax garts bol neg bol taraax esvel Namiin ix xyraliig oiriinved zarlan xyraldyylj namiin ydirdlagad ner tsever xvmvvsiig gargax yavdal bolno

Avatar

Боржигон 2010-04-10 217.118.78.117

Тарвал таарна-Монголд та нар хэрэггуй

Avatar

Ganaa 2010-04-10 202.55.191.22

Gazriin naimaachin medleg bolovsrol muu MEnhbold mahan tolgoi Batbayar Badamjunai met baisan tsagt MAXH oodlohgui

Avatar

zanaa 2010-04-10 220.255.7.239

unet zuul geed bailgui odoo oorchlolt shinechlelee erchimjuuleh heregtei hatgaasaar yvj bui ali olon uzegdliig ter gehev

Avatar

Yarij baigaa ni zov l yum. 2010-04-10 123.121.200.102

Odoogiin mongol tor namiin tusheed ard tumnee haraad uran hohoo shig saihan dongodood ergej harh zuurtaa l onoo hyazgaargui ed horongiin shunal alban tushaal erh medliin shunal ni badardag shuu deeEne hogshchuuliin yariad baigaa zuil bol tuiliin zov sanaa bolovch ene saihan ehlel sanaachilgiig hen huleen avch boijuulah ni l chuhal baina daa Namariin Enhbayar tsohorson ahmad gishuudiin husel sonirhol deer shudraga dur esgen doroolj baigaag uguisgehgui bainaBas uenend oirhon taamagch baij medne MAHN-iin gishuudee tun seremjtei baitsgaa Bidnii husel sonirholiig uran ugeer huuran nehelj buruu tiish ni yavuulchihvii dee Edee Urt shar deeltees l tun seremjil Tuunii gart urt shuu dee oor yu helev dee

Avatar

Urgeljlel ni bainaa 2010-04-10 123.121.200.102

MAHN-d Nambariin Enhbayar gegchiin ehluulsen bohir es zuinh ni urgeljlel ni yavsaar odoo deed tsegtee hurch teserehd oirhon boljeeNamiin dotorhi ene busarmag uildel ni neg hoer jiliin dotor garch ireed odoo orgildoo hurch baina gevel tuun shig hudlaa yum baiguiEh ni bur Nambariin Enhbayar gedeg ooriigoo huchtei medlegteiturshlagatai gej ooroo tunhaglan surtalchlagchiin ued tuunii garaar ur ni suulgagdaj todruulbal Enhbayar gegch ooroo tordon usalj bas bodojj soeoluulaad daraagiinhaa hund shiljuulsen gevel unened iluu oirooYu unen ene unen Mon Enhbayar met alban tushaaliin heneetdiin l busarmag uildelEne Bol NEnhbayariin bieree ulgerlesen ulger duurailal geltei Ene ulgertee Enhbayar nevt shuvt itgen unemshij bur harah nud setgeh oyun uhaan ni bur haagdachihad baigaagiin tod bogood tomruun torh ni sayahan hiisen ooriinh ni yariltslaga yum

Avatar

nergui 2010-04-10 202.126.90.41

MAHN ahmaduudaa zuv zunuvul sain san er ni mongolchuud zuv usch zuv utluh ni mash dutagdaj baina yaah ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж