Орос урсах мөнгөний урсгалын дүгнэлтийг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Орос урсах мөнгөний урсгалын дүгнэлтийг шинэчлэв

Оросоос 2011 онд гадагшлах хөрөнгийн цэвэр урсгал нь 80 тэрбум  ам.долларт хүрнэ хэмээн  ОХУ-ын Эдийн засгийн хөгж­лийн яамны орлогч сайд Андрей Клепач мэдэгдсэнийг “Интерфакс” дам­жуу­лав. Ирэх онд 20 тэрбум ам.доллар гадагшаа урсах болно гэдгийг тус яамныхан гаргаад байгаа юм.

Харин 2013-2014 онд  Оросын валютын гадагшлах урсгал дотоод руу чиглэж  урсгалаар солигдоно гэж найдаж байгааг Клепач хэлсэн байна. Сайдын тооцоогоор 2013-2014 онд тухайн 20-30 тэрбум ам.доллар цэврээр орж ирэх ажээ. Энэ жилийн эхний арван сарын дотор Оросоос 64 тэрбум ам.доллар гадагшаа гарсан байна. Тэдний 40 хувь нь зөвхөн ес, аравдугаар сард гадагшаа урссан гэнэ. Хоёр жилийн өмнө тус орны гадаад валютын хэмжээ 56,9 тэрбум, 2010 онд 35,3 тэрбум ам.долларын гадагшлах урсгал байв. Хамгийн сүүлд Орост орж ирсэн хөрөнгийн цэвэр урсгал 2007 онд бүртгэгдсэн байлаа. Оросын хөрөнгө оруулалт өндөр эрсдэлтэй байгаа учраас хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаж байгаагаар үүнийг тайлбарлаж болно.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж