Аймгийн ЗДТГ-ын бүтэц шинэчлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.02-нд нийтлэгдсэн

Аймгийн ЗДТГ-ын бүтэц шинэчлэгджээ

Засгийн газрын энэ оны 296 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилсэн Тамгын газрын даргын тушаал гарчээ. Үүнд тус аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын, Хууль зүйн, Нийгмийн хөгжлийн, Хөгжлийн бодлогын, Санхүү төрийн сангийн хэлтэс, Цэргийн штабаас гадна Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийг шинээр байгуулсан аж. Уг тасаг нь тасгийн дарга, орон нутаг болон агентлаг байгууллагууд хариуцсан хоёр шинжээчтэй ажиллах бөгөөд ингэснээр аймгийн Засаг даргын тамгын газар нийт 35 орон тоотой ажиллах боллоо.   

Д.Одонтунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж