Хамгийн олон хувь борлогдсон цомгийн эзэд

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Хамгийн олон хувь борлогдсон цомгийн эзэд

Дэлхийн хэмжээнд хамгийн олон хувь цомог борлуулж чадсан уран бүтээлчид

1.    Elvis Presley. Тэрбээр амьдралынхаа хугацаанд нийт 77 цомог гаргасан нэгэн. Rock n’Roll хит дуунуудаараа дэлхий ертөнцийг байлдан дагуулж байсан түүний цомгууд дэлхийн хэмжээнд нэг тэрбум гаруй хувь борлогджээ.

2.    The Beatles. “Ливерпулийн дөрвөл” гэгддэг Beatles хамтлагийн цомгууд дэлхийн хэмжээнд 750 сая хувь зарагджээ. Хамгийн гайхалтай нь тэд ердөө 12 цомог л гаргасан юм.

3.    Michael Jackson. Таалал төгсөх хүртлээ “Попын хаан” хэмээн өргөмжлөгдөж байсан Майкл Жэксоны нийт 11 цомог дэлхийн хэмжээнд 750 сая хувь борлогджээ.

4.    Frank Sinatra. Хөгжмийн бизнес болоод Холливудын кино урлагт амжилтын оргилд гарсан түүний цомгууд нийт 500 сая хувь зарагдсан байна.

5.    Abba. 1972 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн Abba хамтлаг 1973-1981 оны хооронд нийт найман цомог гаргасан нь нийтдээ 370 сая хувь борлогджээ.

6.    Led Zeppelin. 1968 онд байгуулагдсан тус хамтлагийн цомгууд дэлхий дахинаа 300 сая хувь зарагдсан байна.

7.    Queen. 1970-аад оноос хойш Британийн шилдэг рок хамтлаг гэгдэх болсон Queen 15 цомог гаргасан бөгөөд тэдгээр нь нийт 300 орчим сая хувь зарагджээ.

8.    Tino Rossi. Тэрээр 1907 онд төрсөн. Хэдийгээр энэ хорвоог үүрд орхисон ч түүний гайхалтай уран бүтээл өдгөө ч оршин тогтносоор байдаг. Түүний гаргасан цомгууд нийт 300 сая хувь зарагдсан байна.

9.    Elton John. 40 гаруй жил урлагийн салбарт хүчин зүтгэж яваа түүний цомгууд дэлхийн хэмжээнд 250 сая хувь зарагдаад байна.

10.    Julio Iglesias. Түүний гаргасан 77 цомог нийт 250 сая орчим хувь борлогджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж