
Түүнчлэн Монгол, Францын харилцаа улс төрийн түвшинд амжилттай хөгжиж байгааг дурьдаад цаашид хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж бидэнд бий гэлээ. Талууд хамтран тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Франц Улс үндэсний Травматологийн төвийг өргөжүүлэх төсөлд зориулж 5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэн, Монголын түүх, соёлын өв болсон “Цогт тайж” киног үнэ төлбөргүй сэргээн засварлаж өгснийг жишээ болголоо. Элчин сайд Жан Поль Дюмон Монгол Улстай ойр дотно хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хэдийгээр чөлөөндөө гарч байгаа ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэлээ.