
Цахилгаан хэрэгсэл хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооноос 3D телевизор үйлдвэрлэгч компаниудыг 3D нүдний шилний тогтсон стандартыг даруй гаргахыг шаардсан байна. Учир нь үйлдвэрлэгчид дор бүрнээ өөр стандарттай 3D нүдний шилийг үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгчдийг төөрөлдүүлэхэд хүргээд байгаа ажээ.
Тиймээс дээрх холбооны гаргасан уриалгын хүчээр 3D технологи үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо гуравдугаар сарын сүүлээр байгуулагдах төлөвтэй байна. 3D нүдний шилний нэгдсэн стандарттай болсноор бүх төрлийн 3D телевизорыг ямар ч 3D нүдний шилээр үзэх боломжтой болох юм.
Б.Энхцэцэг