Оюутнууд ДОХ-ын эсрэг нэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Оюутнууд ДОХ-ын эсрэг нэгджээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр ДОХ-ын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг. Харин манай улсын хувьд энэ өдрийг ДОХ-той тэмцэх үндэсний өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.

ДОХ-той тэмцэх үндэсний өдрийн хүрээнд өнөөдөр  арав гаруй их, дээд сургуулийн оюутнууд нэгдэж, ДОХ, ХДХВ-ийн халдварын талаарх мэдлэг олгох өдөрлөгийг сургууль тус бүртээ зохион явуулж байна. Энэхүү арга хэмжээг Монголын оюутны холбоо санаачлан Монголын томоохон их, дээд сургууль болох МУИС, ХААИС, “Их засаг” их сургууль зэрэг хувийн хэвшил, хөдөө орон нутгийн гээд өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудад 2000 гаруй оюутныг хамруулан зохион байгуулж байна. Мөн “Монголын Улаан загалмай” нийгэмлэгээс их, дээд сургуулийн дотуур байранд амьдарч буй оюутнуудад ДОХ-оос сэргийлэх асуудлаар уулзалт, зөвлөмж өгч байна.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж