Jennifer Aniston-ны дурлал бүтэлгүйтэв үү?

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Jennifer Aniston-ны дурлал бүтэлгүйтэв үү?

Холливуудын
хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг
Jennifer Aniston хайр дурлалд тийм ч
одтой нэгэн биш гэдгээ өөрөө ч саяхан ярилцлага өгөхдөө ярьсан байсан. Энэ удаад
ч түүний хайр дурлал бүтэлгүйтэж байгаа бололтой. Дотны найз, “Bounty Hunter” кинонд
хамтран тоглосон шотланд жүжигчин Gerard Butler ойрын өдрүүдэд Парисын гудмаар
Laurie Chloewa гэх 29 настай франц бүсгүйтэй зугаалж яваад гэрэл зурагчдын дуранд
өртсөн байна. Gerard Butler өөрийн хамгийн сүүлд тоглосон “Bounty Hunter” киноныхоо
Парисын премьерт оролцож, улмаар шинэ киноныхоо талаар Францын “Direct 8” телевизэд
ярилцлага өгсөн аж. Энэхүү ярилцлагыг тус сувгийн хөтлөгч, үзэсгэлэнтэй франц бүсгүй
авсан бөгөөд үүний дараачаас тэд албан ёсны танилууд болсон гэнэ. Парисын премьерийн
дараа Jennifer Aniston, Gerard Butler нар шинэ уран бүтээлийнхээ нээлтэд оролцохоор
Мадрид, Берлинийг зорьсон юм. Гэсэн ч Gerard Butler хэд хоногийн дараа эргэж Парист
ирээд Laurie Chloewa-тай Left Bank-д оройн хоол идэж, Cafй Marly-д өдрийн цай хамтдаа
ууцгаасан байна. Түүгээр ч зогсохгүй тэд хамтдаа Луврын музейгээр зочилжээ. Музей
үзэж явахдаа тэд гар, гараасаа хөтөлцгөөсөн байсан юм. “People” сэтгүүлд бичсэнээр
шотланд жүжигчин Gerard Butler Францын “Direct 8” телевизийн сувагт ярилцлага өгөх
үеэрээ хөтлөгч бүсгүй Laurie Chloewa-д онцгой эелдэг хандаж байсан гэнэ.

Jennifer Aniston, Gerard Butler нарын романтик харилцаа өнгөрсөн
зунаас буюу тэдний хамтран тоглосон “Bounty Hunter” киноны зураг авалтын үеэс эхлэлтэй
гэж зарим эх сурвалжууд баталдаг ч тэдний хэн, хэн нь үүнийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй
билээ. Шинэхэн киноныхоо премьерт Холливуудын халуухан “хосууд” их л халуун дотно
байдлаар оролцож, зургаа даруулцгааж байлаа. Бие биедээ ойрхон зогсч, гар, гараасаа
хөтлөн, зургаа татуулж байсан нь тэднийг дэлгэцэн дээр төдийгүй амьдрал дээр ч зүгээргүй
харилцаатай гэж бусдад ойлгуулж байв.

Хамгийн сүүлд  гэхэд Gerard
Butler Мексикт болсон Jennifer Aniston-ны 41 насны төрсөн өдрийн үдэшлэг дээр очсон
нь тэдний хооронд жирийн бус харилцаа байгааг гэрчилж байна гэж хэвлэлүүд бичицгээж
байсан юм.

Jennifer Aniston-ныг өөр нэгэн романтик инээдмийн кинонд жүжигчин
Adam Sandler-тай хамтран тоглож, зураг авалтын ажилтай байх зуурт Gerard Butler
Лос Анжжлосын гудамжинд хийлч бүсгүйтэй үнсэлцэж, Lindsay Lohan, Jessica
Simpson нартай нэр холбогдоод амжсан.

Жүжигчин Brad Pitt, Vince Vaughn, Английн загвар өмсөгч Paul
Sculfor, хөгжимчин John Mayer нартай хайр дурлалын холбоотой байсан ч бүтэлгүйтсэн
Холливуудын хамгийн халуухан бүсгүйн нэг Jennifer Aniston энэ удаа ч бас зүрхээ
шархлуулж мэдэх нь.

 

Ж.Индра



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж