Хийлч О.Байгалийн анхны тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Хийлч О.Байгалийн анхны тоглолт болно

Жил бүрийн “Virtuoso” наадмыг дэмжиж, өөрийн нэрийн шагналыг залуу хөгжимчинд олгодог хийлч О.Байгаль гэх бүсгүй анхны бие даасан тоглолтыг хийх гэж байна. Тэрбээр ирэх нэгдүгээр сарын 27-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглолт хийх юм.
Энэ талаараа хийлч О.Байгаль “Миний хувьд 18 дахь жилдээ хийл тоглож байна. Би тоглолтоороо дэлхийн сонгодог зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна. Нөгөө талаас мэргэжлийн уран бүтээлчийн хувьд хөгжлийн том алхам байх болов уу” хэмээн тайлбарласан. Хийлч О.Байгаль нь Хөгжим бүжгийн коллеж,  СУИС-ийг гоцлол хөгжимчин, хийлч мэргэжлээр төгсч, СЭЗДС-д “Сонгодог урлагийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдвээр бизнесын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан авьяаслаг бүсгүй юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж