Даланзадгад ландфил хогийн цэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

Даланзадгад ландфил хогийн цэгтэй болно

Даланзадгадын хогийн цэг аймгийн төвөөс зүүн урагш 4-5 км-т оршдог. Сүүлийн үед аймгийн төвийн хүн ам нэмэгдэхтэй зэрэгцэн иргэд, ААН, байгууллагуудаас гарч байгаа хог хаягдлын хэмжээ ихэсч, хогийн цэгийн асуудлыг шийдэх асуудал тулгарч байгаа. Одоогийн байгаа аймгийн төвийн хогийн цэг нийт 168 га газрын талбайг эзэмшин оршдог бөгөөд цаашид энэ байдлаараа удаан үргэлжлэх юм бол хөрсөн дээр ил байгаа хог хаягдал байгал орчинд болоод хүн амын эрүүл мэндэд нөлөөлах аюултай юм. Тиймээс энэ жилээс эхлэн аймгийн төвийн хогны асуудлыг дорвитой шийдвэрлэхээр болжээ. Одоо байгаа хогийн цэгийн ойролцоо ландфил шинээр байгуулахаар болж өнөөдрийн байдлаар ажил гүйцэтгэлийн явц 80 гаруй хувьтай явагдаж байна. Өөрөөр хэлбэл хөрснөөс газрыг доош ухаж нүх үүсгэснээр шинээр хогийн цэгийг төвлөрүүлэх юм байна. Тус ландфил нь наймаас есөн метр бүхий гүн байх бөгөөд талбай нь нийтдээ таван га газар эзэмшинэ. Ийнхүү хог хаягдлыг зохион байгуулалттай байршуулах асуудлыг шийдсэнээр цаашдаа 50 гаруй жилийн хугацаанд Даланзадгадчууд энэхүү хогийн цэгийг ашиглах бүрэн боломжтой гэж зохион байгуулагчид хэлж байна. Харин энэхүү талбайг бүрэн ашиглаж дууссаны дараа тус газрыг хөрсөөр хучин засч янзлах аж. Тус ажлыг улсын төсвийн 168 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Баян-уул” ХХК ажиллаж байна. Мөн одоо байгаа хогийг орон нутгийн төсвийн 120 сая төгрөгөөр долоон овоолго болгон засч янзлах юм байна. Шинээр барьж байгаа ландфилд орох зориулалт бүхий хашлага, саад хийж, иэрх арванхоёрдугаар сарын 25-нд ашиглалтанд орох ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж