53 багшийн 45,4 хувь нь багшлах эрхгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.12.01-нд нийтлэгдсэн

53 багшийн 45,4 хувь нь багшлах эрхгүй байна

Төв аймагт Мэргэжлийн ерөнхий газрын нэгдсэн төлөвлөгөөний дагуу энэ оны өнгөрсөн сард зохион байгуулагдсан хяналт шалгалтанд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дөрвөн төв хамрагдсан ба хяналт шалгалтыг хийхдээ хяналтын хуудсыг ашиглан эрсдлийн үнэлгээг тогтоосон байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг мэргэжлийн боловсролын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудсаар дүгнэж, эрсдлийн үнэлгээг тогтоосон байна. Эрсдлийн үнэлгээг тогтооход Зуунмод, Эрдэнэ, Заамар, Баянчандмань сумдын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд нь бага эрсдэлтэй үнэлгээтэйгээр дүгнэгдсэн байна. Хяналт шалгалтын явцад мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжлийн сургалтыг удирдан явуулдаг 55 багшийн 29,0 хувь нь, ерөнхий эрдмийн хичээл заадаг 53 багшийн 45,4 хувь нь багшлах эрхгүй, Зуунмод сумын МСҮТ-д эрх байгаа зүйч мэргэжилтэй хүн барилгын онол, дадлагын хичээл зааж байгаа зөрчлүүд илэрчээ. Мөн сургалтын дадлагын газруудад сургалтын тоног төхөөрөмж, сургалтын материал дутмаг, сургуулийн номын сангийн суудал нь нийт багш суралцагчийн 15-аас доошгүй хувьд хүрээгүй байна. Заамар, Зуунмод, Баянчандмань сумдын сургуулиудын дотуур байр нь шүршүүр болон угаалга хатаалгын зориулалтын өрөөгүй, угаалгын машингүй хичээл давтах өрөөгүй, өрөө тасалгаануудад хувцасны шүүгээ ширээ сандал хогийн сав байхгүй ба ор гудас хөнжил нь шаардлага хангахгүй байгаа нь “Оюутны дотуур байрны үйлчилгээ ерөнхий шаардлага MNS 5869:2008” стандартын оюутны амьдрах өрөөнд тавих шаардлагаь дотуур байрны дотоод зохион байгуулалтанд тавигдах шаардлагыг хангахгүй байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж