
С.Бат-Отгоны ар гэрийнхэн Швед улсад хоригдож буй түүнийг эргэхээр тус улсын ЭСЯ-наас виз хүсчээ. Элчин сайдын яамны зүгээс С.Бат-Отгоны өмгөөлөгч ар гэрийнхэнтэй нь уулзуулах шаардлагатай гэсэн бичиг явуулсан тохиолдолд виз гаргаж өгөхөө мэдэгдсэн байна.
Одоогоор С.Бат-Отгоны гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа бөгөөд хүний амь насыг санаатай хөнөөсөн үү, аргагүй хамгаалалт хэрэглэсэн үү гэдгийг нарийн шалгасны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх юм байна.
С.Отгон