
Тэрбээр FA Cup-т “Манчестер Юнайтед”-тай тоглох тоглолтын талаар бус, Аваргуудын лигийн тоглолтонд Швейцарь шүүгч Массимо Бусакка хоёрдугаар хагаст Робин ван Персид улаан хуудас өгч, талбайгаас хөөсөн нь байж боломгүй явдал гэж хэлсэн байна. Мөн тэрбээр Европын хөлбөмбөгийн холбоо дарангуйлах хандлагад орж байгаа нь аюул тарьж байна гэжээ. Венгер “Ямар ч шийтгэл өгсөн би бүрэн эсэргүүцнэ. Хаанаас тийм зүйл гарсныг мэдэхгүй юм. Тийм шийдвэр гарвал ойлгож чадахгүй байх. Робин ван Персиг талбайгаас хөөсөн шүүгчийн шийдвэр үнэхээр буруу шийдвэр байсан. Үүнийг Европын хөлбөмбөгийн холбоо л гаргасан. Эхний тоглолт анхаарал татахуйц болсон. Харин хариу тоглолт ганцхан хүний буруу үйлдлээс болоод бүрэн устчихсан. UEFA энэ тал дээр ямар нэг уучлал хүсч, шударга байх нь зүйтэй байх. Бид Авргуудын лигээс хасагдсан. Хамгийн том тэмцээнээ алдчихлаа. Биднийг дэндүү том шийтгэлээ. Энэ бүхний эцэст UEFA-гаас бид ямар ч буруу зүйл хийгээгүйнхээ төлөө уучлал гуйя. Бид ялахыг л хичээнэ. Улирлын эхэнд л бид бүх тэмцээндээ түрүүлэхийг зорьж эхэлсэн. Одоо харин хоёроос нь хасагдчихлаа. Нэгт нь сүүлийн минутад, харин нөгөөд нь шүүгчийн буруугаас болоод хожигдсон. Биднийг бага зэрэг азгүйтэл дагаад байх шиг байна. Гэхдээ зүгээр. Одоо бидэнд үр дүн л чухал. Бид түрүүлэх хэмжээний тоглолтын хэв маягтаа орчихоод байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх” хэмээжээ.