Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй “4:11” уулзалт зохион байгуулдаг уламжлалтай. Уламжлалын дагуу маргааш дээрх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эл уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөхөөр төлөвлөөд байна.
Г.Дарь