Ч.Сангарагчаа сувилалд хэвтжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа сувилалд хэвтжээ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс АТГ-ын дарга Ч.Сангарагчаад улсын нууц задруулсан, төсвийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан үндэслэлээр түүнд оноосон 2.4 жилийн ялыг тэнсэн харгалзах ял болгосон. Түүний нэгэн адил Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт оноосон хоёр жил хорих ялыг ч тэнсэн харгалзах ял болгох шийдвэр гаргасан билээ. Ийнхүү жил орчим хоригдсон АТГ-ын дарга нар суллагдсан юм. Харин тэднийг хорихоос суллагдаад сар гаруй хугацаа өнгөрөхөд АТГ-ын шинэ удирдлагуудыг томилсон билээ. Даргын суудлаа алдсан Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар нам жим байгаа бол Ч.Сангарагчаа биеэ эмчлүүлэхээр сувилалд хэвтсэн тухай “Өдрийн шуудан” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж