
Америкийн интернэт компани AOL таван мянган ажилтны 20 хувь буюу 900 ажилтнаа халах гэж байна. Учир нь тус компани “the Huffington Post” хэмээх онлайн сониныг худалдан авч бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа аж. AOL компани “the Huffington Post”-ыг 315 сая ам.доллараар худалдан авчээ. Харин ажилгүй болсон хүмүүс дээрх хоёр компанид мэдэгдэл гаргахаар төлөвлөж байна. AOL-ын технологийн хэлтсийн 200 ажилтан ч мөн халагдах аж. Тус компанийн төлөөлөгч Энэтхэг дэх салбарын 700-аад ажилтны 300 –аад нь шинэ бүтэц зохион байгуулалтаар албан бус ажилтан болно гэж мэдэгджээ. AOL нэр хүндтэй онлайн сонин “Huffington Post” –ыг худалдан авснаар компани илүү ашиг олно гэж үзэж байна. “America Online” хэмээх нэртэй байсан AOL компани 2000 онд хэвлэл мэдээллийн салбарын аварга “Time Warner”-тай нэгдсэн юм. Харин тэдний нэгдэл арван жилийн дараа задарсан билээ. AOL түүхэндээ дээд тал нь 20 мянга хол давсан ажилтантай байсан аж.
Н.Энх