Өнөөдөр төсөв батална

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Өнөөдөр төсөв батална

Өнөөдөр хуулийн дагуу Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг батлах сүүлийн өдөр. Тиймээс үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан хийж төсвийн төслийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийн батлах гэж байна. Өчигдөр хийсэн гуравдугаар  хэлэлцүүлгээр төсвийн орлогыг 600 тэрбум, зарлагыг 900 тэрбум төгрөгөөр хасч нийт орлогыг 5,8 их наяд, зарлагыг 6,3 их наяд төгрөгөөр батлахаар ярилцсан юм. Мөн ДНБ 18 их наяд төгрөг байхаар төсөвлөснийг 16,1 их наяд болгон буруулсан юм. Өнөөдөр орлого, зарлагыг сүүлийн удаа хянаж үзээд ирэх жилийн Монгол Улсын төсвийг гараас гаргах гэж байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж