Дэлхийн хамгийн хурдан робот бүтээв

Хуучирсан мэдээ: 2011.11.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хурдан робот бүтээв

АНУ-ын Мичиганы Их сургуулийн мэргэжилтнүүд дэлхийн хамгийн хурдан хоёр
хөл дээрээ гүйдэг робот бүтээж, түүнийгээ Мэйбл гэж нэрлэсэн тухай
Британийн «Сан» сонин мэдээлжээ.
Энэ робот нь цагт 11 км хурдалж
чаддаг байна. Мэйбл толгойгүйгээрээ хүнээс ялгаатай ажээ. Гэхдээ түүний
алхаа нь яг хүнтэй адилхан байна. «Электрон тамирчин» хүмүүст ширэнгэн
ойд ч зам гаргаж чадах хүчтэй ил бие, хөнгөхөн хөлтэй байна.
Одоо
шинжлэх ухаан шатаж буй барилга гэх мэт хүмүүст аюултай газарт байж
чаддаг тийм робот бүтээх цаг нь ирсэн гэж мэргэжилтнүүд хэлжээ.
Гэхдээ
ийм роботуудыг хүний биеийн бүтэцтэй асар адилхан бүтээх хэрэгтэй.
Тухайлбал, шатаж баргаа байшинд орохын тулд шатаар бууж өгсөх, янз
бүрийн саад тотгорыг давах гэх мэт хүний хийдэг энгийн үйлдлүүдийг хийж
чаддаг байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд ярьжээ.
Мэйбл роботын эхний хувилбарыг 2008 онд бүтээж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж