Нар анагаах увидастай

Хуучирсан мэдээ: 2010.04.10-нд нийтлэгдсэн

Нар анагаах увидастай

Нарнаас бидний эрүүл мэнд, гоо сайхан тодорхой хэмжээгээр шалтгаалж байдаг. Судалгаар нарны гэрлийн нөлөөгөөр хүний тархинд эндорфин ялгарч улмаар тайван өөдрөг, аз жаргалтай мэдрэмж төрдөг болох нь тогтоогджээ. Нарны туяанаас  бидний бие махбодь " Д" витамин авдаг бөгөөд нарны витамин гэдэг.Өдөрт дор хаяж 10-15 минутын турш нарны гэрлийг биедээ шингээвэл тустай. Гэхдээ арьсны мэдрэмтгий чанарыг сайн бодолцоорой.  Эмэгтэйчүүдийн хувьд " нарны" витамин хангалттай биш байвал яс сийрэгжиж, нүүрний арьс эмзэг болох гэмтэй. Мөн" Д" витамин нь хорт хавдрын эсрэг бие махбодийн дархлаа тогтоодог. Нарны нэрэл нь вирусыг устгаж ангина, уушгины хатгаа, сүрьеэ гэх мэт олон халдварт өвчнийг анагаахад тустай. Мөн D витаминий дутагдал буюу өвлийн улиралд нарны гэрэл хангалттай авч чадаагүй хүн улирлаас хамааралтай сэтгэл доройтолд ордог байна. Энэ өвчнөөр хүмүүс намар есдүгээр сард өвдөх нь элбэг бөгөөд  өвлийн сүүл, хавар намддаг байна. Мөн газар зүйн байрлалаар нарны хөдөлгөөнөөс хамаардаг гэнэ.  
Нүүрнийхээ арьсанд сэтгэл дундуур байдаг охид бүсгүйчүүддээ аминчилж хэлэхэд наранд нүүрээ өнгөцхөн борлуулчихад гэмгүй. Учир нь нарны гэрэл нь арьсыг толигор, зөөлөн болгож арьсны батгыг хатаадаг ач тустай. Харин та нүүрээ наранд хэт борлуулчихвал нүүрний тань арьс хууртайшиж улмаар үрчлээ үүсэх магадлалтай. Мөн хурц наранд биеэ хат шарвал С аминдэмийн дутагдалд орж, дархлаа алдагдах аюултай гэнэ шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж