Хөгжлийн банк 60 тэрбум төгрөг ашиглана

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк 60 тэрбум төгрөг ашиглана

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцлээ.

Энэ үеэр Хөгжлийн банкны асуудлыг гишүүд хөндсөн юм. Гишүүн Д.Балдан-Очир Хөгжлийн банкны авах зээл ямар байх, ямар төсөл хэрэгжүүлэх талаар асуулаа. Сангийн сайд С.Баярцогтын хэлснээр 2011 онд Хөгжлийн банкинд 800 тэрбум төгрөгийн баталгаа гаргаж өгсөн ч ашиглаж чадалгүй байсаар энэ долоо хоногт 30 тэрбум, ирэх сард 30 тэрбум, нийт 60 тэрбум төгрөг ашиглах аж. 2012 онд 700 тэрбум төгрөг түүн дээр нэмж 1,5 их наяд төгрөгийн баталгаа өгөхөөр болжээ.

Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөж, чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

                            Д.ОЮУН
                        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж