
Японы орон нутгийн телевизүүдээр газар хөдлөлт үргэлжилсээр байгаа талаар мэдээлж байна. Одоогоор Японы хойд хэсгийн мужуудад илүү хор хохирол учирч буй талаар мэдээлэл гарч байна. Үүрэн холбооны сүлжээнд гэмтэл гараад интернетээр болон суурин утсаар гадаад ертөнцтэй харилцаж байгаа аж. Зарим мужуудад 3-6 баллын байнгын чичиргээ үүссээр байгаа гэнэ. Иргэдэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулсаар байна.
Б.Манд