Ноолууран даашинзны коктейль шоу болно

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Ноолууран даашинзны коктейль шоу болно

“Cashmere Workshop”  брэнд  ноолууран даашинзны коктейль шоугаа  хийх гэж  байна.

Үндэсний шилдэг брэнд “Cashmere Workshop” ноолууран даашинзны шинэ коллекци бүхий   загварын шоугаа  хэрэглэгч охид бүсгүйчүүддээ   өргөн барьж байна.

Тансаг  ноолууран бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ нийлүүлдэг “Cashmere Workshop”  брэнд  2011 оны  ноолууран хувцасны  загварын чин хандлагыг  илтгэх коллекцио шинэ жилийн  өмнө гаргаж  байна.  Ажил хэрэгч бүсгүй  таны  албан  ажилд нийцэхүйц   хослол,  амралт чөлөөт цагаар өмсөхүйц  биед эвтэйхэн загварын  коллециос гадна  шинэ жилийн баярын  үдэш таныг бусдаас хээнцэр харагдуулах  тансаг ноолууран утсаар  урласан гоёлын даашинзаа  охид бүсгүйчүүддээ  бэлэг болгон  барьж  байна. Cashmere Workshop  брэндээр  монголын  улс төрийн зүтгэлтнүүдийн  дэгжин гэргий  нараас эхлээд,  хувцаслах  соёлоороо тэргүүлдэг дээдсийн  бүсгүйчүүд  үйлчлүүлсээр ирсэн.  Та ч гэсэн тэдний нэг байхыг хүсвэл 2011 оны 12 сарын 02-нд болох “Cashmere Workshop” ноолууран даашинзны   коктейль шоунд хүрэлцэн  ирээрэй.    Нэгэн үдшийг амтлаг  коктейль, нүд сэтгэл хужирлах  ноолууран даашинзны  коллекцитой хамтдаа  өнгөрүүлцгээе. 

Гэрэл зургийг Энд дарж үзнэ үү


"Cashmere Workshop-2011"  загварын шоу

KEMPINSKI KHAAN PALACE

 2011  оны 12-р сарын 02-нд  18.00 цагаас

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж