Чуулган хуралдах гэж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Чуулган хуралдах гэж байна

Цаг үеийн шаардлагын дагуу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар болоод байна. Хэдийгээр чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах УИХ-ын дарга Д.Дэмбэрэл танхимд хүрэлцэн ирээгүй байгаа ч цөөн тооны гишүүд суудлаа эзлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг, мөн мөнгөний бодлогыг тус бүр хэлэлцэнэ.  Хуульд зааснаар УИХ ирэх оны нэгдсэн төсвийг арванхоёрдугаар сарын 1-нээс урьтаж батлах ёстой. Тиймээс төсвийн хэлэлцүүлгийг урагшлуулах шаардлага байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж