Хамгийн аймшигт 10 газар хөдлөлт

Хуучирсан мэдээ: 2011.03.11-нд нийтлэгдсэн

Хамгийн аймшигт 10 газар хөдлөлт

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    1900 оноос хойш буюу өнгөрсөн зуунд дэлхий дахиныг донсолгосон хамгийн аймшигтай 10 газар хөдлөлтийн талаар мэдээлэл хүргэе.

    1.    1976 оны долдугаар сарын 27-нд Хятадын Таншань мужид 7,5 баллын хүчтэй газар хөдлөлт болж, албан мэдээгээр 255 мянган хүн амь насаа алджээ. Албан бус мэдээгээр 855 мянган хүн үрэгдсэн гэх ч мэдээ байдаг.

    2.    2004 оны арванхоёрдугаар сарын 26-нд Хойд Суматрын баруун эрэг орчимд 9,1 баллын хүчтэй газар хөдөлж, 227,898 хүн нас барсан эсвэл ор сураггүй алга болжээ.

    3.    2010 оны нэгдүгээр сарын 12-нд Гаити улсад 7,0 баллын хүчтэй газар хөдөлж, 222,521 хүн амь үрэгдсэн байна.

    4.    1920 оны арванхоёрдугаар сарын 16-нд Хятадын Хайюаньд 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 200 мянган хүн амь насаа алджээ.

    5.    1923 оны есдүгээр сарын 1-нд Японы Кванто мужид 7,9 баллын хүчтэй газар хөдөлөж, 142,800 хүн үрэгдсэн байна.

    6.    1948 оны аравдугаар сарын 5-нд Туркменистаны Ашхабат хотод 7,3 баллын хүчтэй газар хөдөлж, 110 мянган хүн амь насаа алджээ.

    7.    2008 оны тавдугаар сарын 12-нд Хятадын Сычуань мужид 7,9 баллын газар хөдлөлт болж, 87 мянга гаруй хүн байгалийн гамшигт үзэгдлийн золиос болжээ.

    8.    2005 онд аравдугаар сарын 8-нд Пакистаны хойд нутагт 7,8 баллын газар хөдлөлт болж, 86 мянган хүн үрэгджээ.

    9.    1908 оны арванхоёрдугаар сарын 12-нд Италийн Мессинад 7,2 баллын хүчтэй газар хөдөлж, 72 мянган хүн нас барсан байна.

    10.    1970 оны тавдугаар сарын 31-нд Перу улсын Чимботе хотноо 7,9 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 70 мянган хүн амь үрэгджээ.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж