Мэдрэлийн ядаргаа гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2011.11.29-нд нийтлэгдсэн

Мэдрэлийн ядаргаа гэж юу вэ?

Сүүлийн жилүүдэд манайхны амнаас мэдрэлийн ядаргаа гэдэг үг салахаа больжээ. Мэдрэлийн ядаргааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Улсын клиникийн тєв эмнэлгийг зорив. Мэдрэлийн тасгийн ємнє 30 гаруй євчтєн эгнэн зогсжээ. Тэндээс гарсан хүн бүр оношоо мэдээд гардаг аж. Хамт яваа нэгэндээ «Мэдрэлийн ядаргаа тусчихаж» хэмээх юм. Бараг дийлэнх нь ийм оноштой байсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс мэдрэлийн ядаргаа гэж юуг хэлээд байгаа талаар тодруулахаар Улсын клиникийн тєв эмнэлгийн мэдрэлийн эмч Л.Энхсайханд хандлаа. Тэрбээр, Монголчууд мэдрэлийн ядаргааг ажлын ачаалал хэт ихэссэнээс үүддэг євчин гэж ойлгодгийг үгүйсгэсэн. Биеийн болон оюуны, тэр тусмаа биеийн хүчний ажилд ядарсантай ч холбоогүй гэх. Харин мэдрэлийн системийн ачаалал ихэсч, тухайн систем нь дааж чадахгүйгээс үүддэг євчин аж. Эмчийн зєвлєснєєр нойргүйтэх, гар чичрэх, зүрх євдєж бас хоолны шингэц муудах зэрэг нь мэдрэлийн ядаргаанд орсны анхны шинж тэмдгүүд юм. Ер нь, мэдрэлийн систем бүх эрхтний үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тэр ч утгаар нэн түрүүнд сэтгэлийн хямралд удаан хугацаанд автсанаас болж энэ євчнєєр євчилдєг байна. Сэтгэл тайван бол євчин тусахгүй Сэтгэл зовнисон асуудлаа бүрэн шийдэж чаддаггүй хэнийг ч мэдрэлийн ядаргаа тойрч гарахгүй нь. Єєрєєр хэлбэл, єєртєє тохиолдсон асуудлаа цаг үргэлж бодож сэтгэлээ хямрааснаас таны бие дэх архаг євчин сэдэрдэг байна. Цаашилбал, хүндэрч үхэлд хүргэдэг тул аль болох сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй гэнэ. Учир нь, санаа зовних зүйлгүй сэтгэл тайван байх нь євчин тусахгүй гол аргуудын нэг юм. Харин шийдэх аргагүй, мартаж чадамгүй бэрхшээлтэй асуудалтай тулгарсан бол янз бүрийн бясалгал хийж болохыг Л.Энхсайхан эмч санууллаа. Таван цагаас багагүй хугацаанд унтаж амар Мэдрэлийн ядаргаагаар євчлєгсдийн тоо сүүлийн үед Монголд ихэссэн хэмээн Улсын клиникийн тєв эмнэлгийн Уламжлалт анагаахын тасгийн эрхлэгч профессор Б.Болдсайхан онцолсон. Энэ нь тухайн хүний сэтгэл зүйд нийгмийн янз бүрийн дарамт нєлєєлсєнтэй холбоотой гэх. Юун түрүүнд хүн тодорхой хугацаанд унтаж амрах нь мэдрэлийн ядаргаанаас сэрэмжлэх хамгийн гол зүйл нь болдог байна. Ер нь хүн єдєрт таван цагаас багагүй цаг унтаж амрах ёстой юм. Ойрд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт нойргүйтсэн хүмүүс их очдог болжээ. Тэнд үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 18-30 насных бєгєєд нойр дутуугаас ийм байдалд хүрснээ хэлжээ. Уг байдал мэдрэлийн ядаргаанд орсны шинж тэмдэг бєгєєд тэр нь даамжирсаар сэтгэлийн хямрал, сэтгэл мэдрэлийн солиорол, галзуу євчинд хүргэдэг аюултай байна. Уламжлалт анагаах ухаанд мэдрэлийн ядаргааг хий гэж нэрлэдэг байна. Єєрєєр хэлбэл, нойргүйтэх, даралт ихсэх, сэтгэл санааны гүн бодолд автаж хямралд орох, самгардах зэрэг янз бүрийн толгой тархины євдєлтүүд хийтэй холбоотой гэнэ. Булчингаас түрүүлж мэдрэл ядардгийн учир Булчингийн ядаргааг хоол унд, нойр, амралтаар эмчилж болдог. Тэгээд ч сэргэлт нь амархан байдаг байна. Харин мэдрэлийн эсийн үйл ажиллагааны хямрал нь унтах эсвэл алжаалаа тайлснаар арилчихдаг зүйл огт биш гэнэ. Энэ нь сэтгэлээ зовоож, мэдрэлийн ядаргаанд хүргэж буй асуудлаа цэглэж чадаагүйтэй холбоотой юм. Хэрэв та санаа зовнисон асуудлаа шийдэж чадахгүй яваа бол завгүй ажиллах хэрэгтэй болох нь. Ийм тохиолдолд түр хугацаанд мэдрэлийн ядаргаанаас ангижрах боломжтой. «Дашрамд дурьдахад, мэдрэлийн ядаргаа сэтгэцийн эмгэгт хамаардаг євчний нэг. Сэтгэгдлийн шалтгаантай мэдрэлийн янз бүрийн илрэл байдаг гэнэ. Гэхдээ мэдрэлийн болон сэтгэцийн євчин хоорондоо єєр єєр. Мэдрэлийн євчинд тархи, нугас, мэдрэлтэй холбоотой бүтцийн єєрчлєлтєд ордог євчнүүд ихэвчлэн хамаардаг. Єєрєєр хэлбэл, тархины цус харвалт, тархи болоод нугасны хавдар, захын мэдрэлийн саатал, саажилтуудыг дурьдаж болох юм. Та євчтэй, мэдрэлийн ядаргаа зэрэг сэтгэлийн шалтгаан бүхий євчтэй байж болно. Гол нь ямар ч асуудлыг сэтгэлийнхээ хүчээр даван туулдаг байх хэрэгтэй бєгєєд энэ нь эмчилгээний нэг арга хэлбэр юм. Ингэснээр эмчлэгддэггүй євчтэй байсан ч таны нас харьцангуй уртасдаг байна. Мэдрэлийн ядаргаанд орно Орчин үеийн хоол тэжээл хүртэл хєнгєн «хийн» чанартай болчихсон нь хүний биед сєргєєр нєлєєлж байгаа гэж Б.Болдсайхан эмч онцолно лээ. Хүний ходоодонд тодорхой хэмжээний газ байдаг. Газтай ундаа ууснаар хүний бие «хийн» мэдрэлийн ядаргаанд орох аюултай гэнэ. Тиймээс газгүй ундаа уух нь эрүүл мэндэд тустай аж. Мєн дан хүйтэн ундаа, хоол, сэрүүн орчин янз бүрийн салхи жаварт даарснаас хүний бие дэх хий дээшээгээ арвидаж мэдрэлийн ядаргаанд ордог байна. Огцом цочих нь хүнийг мэдрэлийн ядаргаанд оруулдаг. Цочрол авсан ч гэсэн єєрийнхєє сэтгэлийг тодорхой хэмжээнд тєвлєрүүлэх чадварыг эзэмшсэн байх ёстой юм. Нєгєєтэйгүүр мэдрэлийн ядаргаагаар євчлєх ихэссэн нь нийгмийн бухимдалтай асуудлуудтай байнга холбоотой байдаг гэнэ.

http://lortex.blog.gogo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж