
Corby II нь 3.14 инчийн QVGA дэлгэцтэй бөгөөд 2 мегапикселийн камер, 16GB-ийн багтаамжтай мемори карттай юм. Харамсалтай нь уг смартфон нь 3G-г дэмжих боломжгүй гэнэ. Samsung компани Corby II смартфоныг хямд үнэтэй гар утаснууд эрэлттэй байгаа зах зээлүүдэд нийлүүлэхээр болсон байна.
Б.Энхцэцэг